“САР ШИНЭ-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

2018-01-17  

Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг 2018.01.15-02.10-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэллээ.

Уг арга хэмжээнд Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, Налайх, Багануур, Багахангай болон 21 аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Автотээврийн хяналтын улсыг байцаагч, Хөдөлгөөний удирдлагын мэргэжилтэн, тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, зохицуулагч нар хяналт шалгалт хийж ажиллах юм.

Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд :

  1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй эсхүл гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх.
  2. Улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг зохион байгуулж,
  3. Налайх, Багануур, Төв аймгийн Өндөр дов болон Лүн, Баянчандмань, Хэрлэнгийн гүүр, Холтын постуудыг дамжин өнгөрч байгаа автозам дагуу цагдаагийн хөдөлгөөнт пост байгуулж, байнгын хяналт, шалгалтын ажил зохион байгуулан ажиллаж байна.

Жолооч та өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмийн дагуу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоно уу. 

 

 

ЗЦГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?