АЛТАН ДАРЬ ОВООНЫ ЭНГЭРТ БАЙХ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ТОГОО АЛГА БОЛЖЭЭ

2018-01-18  

Дарьганга сум, Алтан дарь овооны энгэрт байрлах түүхийн дурсгал болсон монгол төвд бичиг болон зураг бүхий ширмэн тогоо хулгайд алдагджээ. Уг тогоо 12 дугаар сарын дундуур алга болсон бөгөөд түүхийн дурсгалт тогоог авч оронд нь өөр сав орлуулан тавьжээ.

Тогоог авахдаа  хамгаалалтын хашааг хойд талаас нь хөрөөдөн оронд нь одоогийн байгаа энэхүү гараар хийсэн, төмөр савыг байрлуулсан байна. Тиймээс үүнийг санаатайгаар, бүлэглэн үйлдсэн хэрэг гэж нутгийн иргэд болоод цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Одоогоор шалгалтын ажил хийгдэж байгаа учраас яг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.

Энэхүү тогоо хэддүгээр зуунд харьяалагдах, түүхийн ямар үнэ цэнэ агуулсан талаар бид тун удахгүй сурвалжилж хүргэх болно.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?