ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

2018-01-18  

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоол хууль бус байсныг Дээд шүүх тогтоожээ.

Уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд Дүнжингарав уралдаан, мөн 3-р сард Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймагт бүсийн уралдаануудыг зохион байгуулахыг холбогдох аймаг, Морин спорт, уяачдын холбоонд даалгасан байдаг юм.

Харин тухайн үед "энэхүү тогтоол нь хууль бус" гэсэн гомдлыг “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”,  “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” зэрэг хүүхдийн эрхийн төлөө ажилладаг долоон ТББ шүүхэд гаргасан байдаг.

Уг хэрэгт холбогдох шүүх хурал хүүхдийн эрхийн ТББ-уудын талд гарч байсан Засгийн газар давж заалдсаар Дээд шүүхээр шүүлгэхэд хүрсэн байдаг. Тэгвэл Дээд шүүх өнөөдөр шийдвэр гаргаж:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 

Ийнхүү өвөл, хавар хурдан морь уралдуулж, бага насны хүүхдээр унуулж байгаа нь

- Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, 

- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг зөрчсөн болж таарч байна. Тиймээс хууль зөрчсөн Засгийн газар энэ онд дахин хууль зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай болох нь. 

 

Эх сурвалж : Улсын Дээд шүүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tuguldur:huuli zurchuud bgaa zasgiin gazartai uls oron yum daa bid 2018-01-18
RAGCHAA:unen yumuu daa ????????????????????? 2018-01-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?