МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл шүүхэд хандсан байна. Тэрбээр Улс төрийн намууд Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн " Нутгийн өөрөө удирдах " зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
Монголын 3 сая хүн амын 800,000 нь улс төрийн аль нэг намд хамрагдах болж, намаар дамжин Орон нутгийн сонгуульд нэр дэвшин, хот, аймаг, сумыг удирдах болсон нь "Орон нутгийн иргэдийн хурал биш" харин " Улс төрийн намын хурал" болсон гэж тэр шүүхэд гомдол гаргасан байна.
Цогтгэрэл нь шүүхэд хандахдаа Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн заалтыг үндэслэжээ. Хэрвээ Б.Цогтгэрэл шүүхэд ялалт байгуулбал одоогийн нийслэл, орон нутгийн иргэдийн хурал тарах юм байна.
Ц.ХИШГЭЭ