Хас-ын Ч.Ганхуяг ; - Бензиний үнийг чөлөөллөө.
Сайн талууд :
- 1. Бензин тасалдахгүй олдож байх нь чухал.
- 2. Үнэ нэмэгдвэл машинаа бага унах хөшүүрэг болж түгжрэл багасна
- 3. Өрсөлдөөн нэмэгдэнэ.
- 4. Нийт татвар төлөгчид бензиний татаасыг нь төлдөг завхарсан тогтолцоооос салах цаг иржээ.
Энэ бол мөнгөтэй эдийн засагчийн төвөгшөөсөн үг. Нарантуулын босс Сайхансамбуугийн хүү "1 литр бензиний үнэ 20 мянган төгрөг хүрээсэй. Түгжрэлгүй, хотын гудмаар чөлөөтэй давхихсан" гэж бичсэнтэй агаар нэг сонсогдож байна. Тэр оочер дараалалгүй, бензинээ л дүүргэж байвал ямар үнэ байх нь Ганхуягт тийм ч хамаагүй аж. Тэр амин хувиа бодсон өчүүхэн бодлын үүднээс санаагаа илэрхийлжээ.
Дэ Факто-гийн Д.Жаргалсайхан : - Төв банкнаас 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан шатахуун экспортлогч компаниуд дэлхийн зах зээлийн үнэ хамгийн доогуур байх үед бууруулахаа "мартсан" атлаа гадаад зах зээлийн ханш ялимгүй өсмөгч үүнийг дагаад үнээ нэмж эхэллээ. "Үнийг төр засаг, аль нэг байгууллагын тушаалаар тогтоох оролдлого эцсийн дүндээ тухайн барааг хомсдоход хүргэдэг" гэж бичлээ. Тэрбээр шатахууны компаниудын үнэ өсгөсөн үйлдэл болон үнэ тогтооход төр, засгийн оролцсон ажиллагааг аль алинд нь шүүмжлэлтэй хандлаа.
Хоёр найз, хоёр эдийн засагч хоёр өөр байр илэрхийллээ. Ганхуяг хувиа хичээж, Жаргалсайхан нийгмээ боджээ.
Ц.ХИШИГЖАРГАЛ