"БУЯНЫГ ОРУУЛЖ, БУЗРЫГ ХААГЧ" ГААЛЬЧИД АВАРГУУДАА ТОДРУУЛАВ

2018-01-22  

Гаальчид жил бүр салбарынхаа спортын аваргыг шалгаруулдаг. 2018 оны гаалийнхны спортын наадамд хот, хөдөө орон нутаг болон хилийн боомтуудаас ирсэн нийт 260 гаруй тамирчид шатар, ширээний теннис, биллиард, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын таван төрлөөр өрсөлдсөнөөс байгууллагын дүнгээр Гаалийн Ерөнхий Газрын баг хамт олон тэргүүн байр эзэлж, “Гаалийн цом-2018” спортын наадмын шилжин явах цомын эзнээр тодорлоо.

Энэ жилийн хувьд урьд өмнө нь ганцаарчилсан тоглолтоор явагддаг байсан биллиард, шатар, ширээний теннисний төрлүүдийг бүгдийг нь багийн төрлөөр явуулсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхол дүүрэн болголоо гэж Гаалийн байгууллагын ширээний теннисний нэгбүрчилсэн төрлийн олон удаагийн аварга Д.Батжаргал байцаагч онцоллоо.

Буянт Ухаа спорт цогцолборт 3 өдөр үргэлжилсэн спортын наадмын хаалтын үеэр гар бөмбөг болон сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдыг анх удаа тухайн тамирчны статистик үзүүлэлтээр нь тооцож шалгаруулав.

Гар бөмбөгийн төрөлд:

Сайншанд дахь Гаалийн газрын Ц.Эрдэнэбаатар /эр/

Замын-Үүд дэх Гаалийн газрын С.Сэргэлэн /эм/

Сагсан бөмбөгийн төрөлд:

Гаалийн Ерөнхий газрын А.Эрхбаяр /эр/

Замын-Үүд дэх Гаалийн газрын Ш.Наранцэцэг /эм/ нар тус тус шилдэг тоглогчоор шалгарлаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд МУ-ын УИХ-ын болон ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Ц.Хүрэлбаатар оролцож, спортын салбарт гаргасан амжилт, хувь нэмрийг нь үнэлж, гаалийн байгуулагуудын зарим тамирчдад МҮОХ-ны ”Алтан од”, МУ-ын” БТСГ-ын Тэргүүний ажилтан”, “БТСГ-ын хүндэт ажилтан” цол тэмдгээр шагналаа.

"Гаалийн цом-2018” спортын наадмын нээлт болон хаалтын арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалтыг Д.Зоригоо даргатай Замын-Үүд дэх Гаалийн газрын хамт мэргэжлийн өндөр хэмжээнд зохион байгуулсныг тэмцээний төгсгөлд онцлон талархлаа.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?