ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮН

2018-01-23  

 

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн багш С.Эрдэнэ.

АУДС-ийг 1982 төгсөж, Архангай аймагт 9 жил сумын эмчээр ажиллаж байгаад, 1991 оноос АУИС-ийн мэс заслын тэнхимийн багшаар одоог хүртэл ажиллаж байна.

Мэс заслын тэнхимд багшлахын зэрэгцээ, УНТЭ-ийн Мэс заслын тасагт гэрээт эмчээр ажиллах хугацаандаа, 7000 хүнд мэс заслын хагалгааг хийсэн нэгэн.

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч Нямхүү, Хүний гавъяат эмч, Төрийн шагналт багш доктор, профессор Н.Даваацэрэн, Хүний гавъяат эмч доктор, профессор О.Сэргэлэн, Доктор, профессор Л.Ганболд нартай хамтран ажиллав.

Элэг шилжүүлэх болон дурангийн мэс заслыг монголд хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Монгол Улсын Зөвлөх зэргийн тэргүүлэх мэс засалч билээ. 

С.Эрдэнэ өөрийн багш Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч Нямхүүгийн хорин жил тэргүүлсэн Монгол Улсын Дурангийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүлэгчийн ажлыг авч, бүх аймгийг мэс заслын хэвлийн дурангийн багажтай болгох бодлогыг хэрэгжүүлж, ажлын байрны сургалтыг ихэнх аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгт явуулдаг.

 Монгол Улсын мэс заслын хөгжлийг дэлхийн түвшинд гаргаж, монголд элэг шилжүүлэх мэс заслыг болон хэвлийн дурангийн мэс заслыг нутагшуулахад гар бие оролцон өнөөг хүртэл ажиллаж байна.

ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны МОГ-1 төвийн гишүүнээр ажиллаж, монголын яаралтай болон мэс заслын тусламжийг дэлхийн жишиг орны тоонд ортол хөгжүүлсэнээс гадна монголын мэс заслын зөвлөх мэрэгжилтнээр ажиллахын зэрэгцээ, ОУ-ын төсөл хөтөлбөрүүдэд гардан оролцож, Монголын Анагаах Ухаан, АШУҮИС-ийн Гадаад харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцон АНУ-ын ЮТА Их Сургууль, Амеркийн Мэс заслын Коллеж, Солонгос Улсын АСАН Их Сургууль, ОХУ-ын Иркутск, Улан-Үдийн Их Сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн жинтэй хувь нэмэр оруулсан.

Даяарчлалын мэс засал 2030, ДГХБО-нуудын судалгааны төвтэй хамтран Лаос улсын хөдөөгийн эмнэлгүүдийн мэс засал, мэдээгүйжүүлгийн чадавхийг дээшлүүлэх төсөл хөтөлбөрт оролцов.

ДЭМБ-ын байгууллагын дэлхийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлж байгаа зэрэг нэр хүндтэй ажилд оролцож байна.

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын хичээлийн хөтөлбөр байнга гаргаж, сургалтын чанарт ихээхэн өөрчлөлт оруулж, мэс заслын тэнхимийн гол тулгуур болж олон жил ажиллав.

Мэс заслын резидентүүдийн сургалтыг гардан хариуцаж, сайн сургаж, амжилттай төгсгөхийн зэрэгцээ Проф. Пак Кван Теа хамтран Солонгос улсад резидентүүдийн сургалтын нэг хөтөлбөр болгосноор АШУҮИС-ийн резидентийн сургалтанд томоохон үүд хаалга нээж өгсөн гавъяаг бид дурьдахгүй байж болохгүй.

Монголын Мэс заслын Холбооны XI –р чуулганаас 2016 оны Шилдэг Мэс засалч эмчээр шалгарч, 2017 оны АШУҮИС-ийн АУС-ийн Шилдэг багшаар шалгарсан нь С.Эрдэнэ багшийн нөр их хөдөлмөр юм.

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DOOGII:ARGAGVI L TUMNII TULUU TURSUN HUN DEE... TAND ERUUL ENHIIG HUSIE6 2018-01-23
Сайнзаяа:анагаахын салбарт их зүйл хийж яваа багшдаа хамгийн сайхан бүхнийг хүсье.амжилт багшаа 2018-01-23
Цэрэнчимэд:Багшдаа өндөр амжилт хүсье баярлаж явдаг шүү удахгүй гавъяат эмч болох байхаа ...... 2018-01-24
Ариунсанаа:Үнэхээр ихийг хийн бүтээж яваа ч олонд сайрхаж зарлаад байдаггүй, хөдөлмөрч даруухан мундаг эмч. Олон олон хүний амь насыг аварсан ачтан, бурхан хүн. Танд баярлаж явдаг шүү 2018-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?