ЭРХ БАРИГЧИД ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ , ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙГ "ГАР ХӨЛӨӨ" БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА

2018-01-24  

 

Монголд нэг асуудал байна. Тэр нь аливаа зүйлийг "монголчлох" буюу өөрийнхээрээ гуйвуулдаг гажуудал. Энэ бол техник, технологи төдийгүй, Монголд баталж, хэрэгжүүлж буй хууль дүрэмтэй ч бас холбоотой. Олон улс оронд амжилт дагуулсан хууль ч Монголд утга учраа гээсэн гэж зарим мэргэжилтнүүд дүгнэдэг.

МҮОНРТ-ийн хуулийг энд оруулж нэрлэх нь бий. Уг хуулинд нэг л дэвшилттэй санааг шингээсэн. Ард нийтэд үйлчлэх үүрэг зорилготой МҮОНРТ-ийн удирдлагыг төрийн оролцоогүйгээр ард иргэд өөрсдөө сонгон батлахад энэ хууль зориулагдсан. Хуулийн амин сүнс ч энэ заалт юм. Гэтэл энэ үндсэн зарчим алдагдаж, эрх баригчдын мэдэлд шилжсэн гэх шүүмжлэл он жил дамжин үргэлжилж байна. Хэнийг томилж буйдаа асуудал биш, Олон Нийтийн Үндэсний Зөвлөлөөр дамжуулан үндэсний олон нийтийн радио телевизийг эрх баригчид "атгасан" хэвээр байгаа нь олны шүүмжлэл дагуулж байна. Үүнийг хууль баталсан, хэрэгжсэн цагаас нь харж болно.

Хуулийг гууль болгох ч гэж нэрлэж болно. Иргэд, олон нийт биш, эрх баригчид л томилгоогоо үргэлжлүүлэн хийсээр байна. Хамгийн эхний жишээ бол МАН-ын (Тухайн үед МАХН байсан) удирдах зөвлөлийн гишүүн Д.Тэрбишдагвын хүргэн ах, сонгуулийн үеэр намын реклам сурталчилгааг нь хийж, ПИАР-ын багт ажилласан "боролдой" Мягмарыг намын шугамаар томилж байсан түүхтэй.

МАН-ын эрх барьж байх үеийн алдааг АН ч давтаж, эрх барьж байх үедээ өөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг Үндэсний зөвлөлд нөлөөлөн МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилуулсан ойрын жишээг ч бас дурдаж болно. Эрх баригч нам солигдсоны дараа Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ч Ц.Оюундарийг мөн л өөрчилж МАН-ын бага хурлын гишүүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилсон. Мөн л намын харьяалал, нөлөөлөл орсон. Ингэж л хууль гуйвж, МҮОНРТ аажим аажмаар эрх баригч намын мэдэлд шилжих процесс гүнзгийрч байна. Асуудал одоогийн дарга Нинжид (Нинжийг шүүмжлэх санаа агуулсангүй) байгаа юм биш. Үндэсний зөвлөл гэж байгууллага хуулийн утга санааг нэг мөр алдуулжээ.

Одоо тэр байгууллагыг хэн удирдаж байна вэ? гэж асууя. Улс төрч, эрх баригч намын зүтгэлтэн Энхмандах. МАН-ын зүтгэлтэн, тус намын нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан хүний хувьд намынхаа даалгавраас гажих нь юу л бол хардаж болох. Дээр нь нэг зүйл тодорхой болсон. Олон нийтийг төлөөлөх Зөвлөлийн гишүүдийн ард хувь улс төрчид болон улс төрийн нам зогсож, тэдний дэмжлэгтэйгээр Үндэсний Зөвлөлийн гишүүн болдог нь нэгэнт ил болжээ. Тиймээс хуульд яаж заах нь чухал биш, ҮЗ-ийн гишүүний дийлэнхийг хэрхэн бүрдүүлэх нь эрх баригчдын анхаардаг гол ажил болжээ. Үүнийгээ ч сайн биелүүлсэн байна. Яг үүнтэй адил олон нийтийн хяналт тавих байгууллага бол АТГ, хуулиараа л мөн ОНЗ-тэй. Тэнд ажиллах, хяналт тавих гишүүдийг ч гэсэн улс төрийн намын шугамаар биш олон нийтийнх нь чиглэлээр сонгодог хэлбэрийг иргэд үгүйлж байна.

АТГ-ын ОНЗ-д гүйцэтгэх ажлын онцлогийг ядаж "гадарладаг" иргэдийг оролцуулбал Баасан "эгч" шиг үймүүлээд байхгүй юм. Энэ хоёр байгууллагын онцлогийг ойлгож, ОНЗ, ҮЗ-ийг нь улс төрөөс ангид, намын шууд харьяалал, хамааралгүй хүмүүсээр бүрдүүлэхэд төр анхаарах цаг болжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ООГИЙ:ЭНЭ ТВ ХЭДХЭН НӨХӨД ДАМПУУРУУЛЖ БАЙНА. 2018-01-24
zz:olon niitiin zuvlul er n yag namiin gar hul bolsn nuhud l bdag bizdee 2018-01-24
Биалаа:МҮОНРТ эрх баригчид хийгээд олигархиудын гарт орсон нь туйлын үнэн юм. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг Энхмандах биш Нинжжамц удирдаж байгаа. Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дотор амных нь салиа арилаагүй хэд хэдэн баньд нар байдаг . Жишээ нь Арман гэж нэг гарал үүсэл нь тодорхойгүй товариш байна. Энэ нөхөд юун олон нийтийн эрх ашгийг хамгаалж үнэн бодит мэдээлэл түгээж соён гэгээрүүлэх гонжийн жоо. Олон нийтэд худал мэдээлэл түгээж тэдний санаа бодлыг төөрөлдүүлж офшорчдын гар хөл болно гэдэг гэмт хэрэг шүүдээ. Үндэсний зөвлөлийн гишүүдийг олон нийтийн байгууллагуудаас шууд сонгодог нь зөв бөгөөд дор хаяж улс төр, мөнгөний хор нь гарсан 50 -аас дээш насны олонд танигдсан эрхэмийг сонгох нь зөв. Эс бөгөөс нусан жулдрай нар улс төрчдийн хармаанд орж Галаарид гэдэг хүн шиг 20 сая төгрөгөөр даргадаа ёсолж чацга царайлах нь зүйн хэрэг. 2018-01-25
albaker:Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адилхан хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 до****аас 2,000 до****ыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дууд**** хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 25-р сарын 25-нд Габриэлт, Колумби хотод хүлээн зөвшөөрөв 2018-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?