У.ХҮРЭЛСҮХ : ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫГ НЭН ТЭРГҮҮНД ДЭМЖИНЭ

2018-01-25  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг "Өглөөний цай" бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв.

Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний  асуултад хариуллаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Төсвийн орлого хагас тэрбумаар давж биелэсэн, гадаадын хөрөнгө оруулалт өссөн, валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан, Европын холбооны хар жагсаалтаас гарч, зээлжих зэрэглэл нэг шат ахисан гэв. Монголын эдийн засгийг  хүнээр зүйрлэвэл сэхээний тасгаас энгийн рүү шилжээд байна. Одоо эмнэлгээс гарч ажилдаа орох хэрэгтэй байна. Засгийн газар үүний төлөө ажиллана, бизнес эрхлэгч та бүхний оролцоо маш чухал гэлээ.

Улсын эдийн засгийн энэ нөхцөл байдал дампуурлаа  зарлах эсвэл ОУВС-тай хамтарч, тэдний хөтөлбөрт хамрагдах сонголт руу түлхсэн. Бид хоёрдахийг сонгосноор эерэг үзүүлэлтүүд гарч байна. Өнөөдөр ч мөн  ОУВС-тай  ажлын хэсгийн уулзалт хийнэ.

Монгол Улсын Засгийн газар хоёр том зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Нэгдүгээрт санхүүгийн сахилга баттай ажиллах, хоёрдугаарт эдийн засгийн бууралтыг зогсоож, өсөлт рүү хөтлөх. Ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын тулд тэднийг хоол хүнс, орон сууцаар хангаж, ажлын байр нэмэгдүүлснээр ядуурал буурах нь ойлгомжтой асуудал. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэлээ.

Ирэх 2 жилд эрчим хүчний хангамжийг нэмэх, нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэнэ. Бизнесийн салбарт үнэ тогтоохгүй чөлөөт зах зээлийн дүрмийн дагуу ажиллана. Харин монополийг задлах, өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлана гэлээ.

Бизнес эрхлэгчид санал хэлж, тодорхой асуулт тавьж, хариулт авлаа. Эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш сайн хуулиуд гарсан хэдий ч зарим эрх бүхий албан тушаалтнууд  хэрэгжүүлэхгүй байгаа нь чөлөөт зах зээлийн хөгжих замыг боомилж байна гэв. Нийслэлийн төлөвлөлтийг дахиж хийснээр агаар орчны бохирдлыг бууруулна гэдэг саналыг хэд хэдэн бизнесмэн гаргаж, боловсруулсан ТЭЗҮ-ийн төслөө ерөнхий сайдад өгсөн юм.

Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хөдөө аж ахуй, тариалан эрхлэгчидтэй удахгүй уулзахаар төлөвлөж буйгаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адилхан хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 до****аас 2,000 до****ыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дууд**** хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 25-р сарын 25-нд Габриэлт, Колумби хотод хүлээн зөвшөөрөв 2018-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?