Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, төрийн соёрхолт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын нэрэмжит ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ маргааш болно.
Монголын сод авьяастан З.Дорж, О.Дашбалбар нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж энэхүү яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулж байна гэж Сод Монгол группийн ерөнхийлөгч Анандбазар Control.mn мэдээллийн сайтад мэдээлэв.
Наадам маргааш Corporate convention center -т 17.00 цагаас эхлэх юм байна. Билет зарахгүй, зөвхөн урилгаар гэж тодрууллаа.
Ц.ХИШГЭЭ