ЯРУУ НАЙРАГЧ ЦЭНД-АЮУШ ТҮРҮҮЛЖ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ

2018-01-27  

Сод яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж агсаны нэрэмжит Яруу найргийн наадмын төгсгөлийн шатанд 21 найрагч шүлгээ уралдуулснаас эхний 3 байрыг Цэнд-Аюуш, Алагаа, А.Лхагва нар шүлгээрээ эзэллээ.

Түрүүлсэн яруу найрагч Цэнд-Аюушийг 10 сая төгрөг, дэд байрны Алагааг 5 сая төгрөг, гуравдугаар байрны А.Лхагвааг номоо хэвлүүлэх 5 сая төгрөгийн эрхээр байлсан байна. Шагналыг даваа гарагт Сод Монгол групп дээр гардуулах болжээ.

Оюунцэцэгийн Цэнд-Аюуш /МЗЭ-ийн шагналт яруу найрагч/ 

МОНГОЛЫН ИХ ШАР ТАЛД (Яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлэг)

Онгон шар тал

Онгон шар тал руу

Ононы салхи үлээхэд

Олон адуу сүүлнээсээ эхэлж

Орчлонгийн зах руу хийснэ

Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл

Баримал шиг гуниглан зогсоод

Эрдэнийн толгой гудайлган

Эртний хүмүүсийг хүлээнэ

Зөөлөн салхитай онгон шар талд

Зөөсөн хөлөө зөв гишгэх

Хар дэлтэй тогорууд харсаар байтал

Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж

Харанхуйтай тэнгэрийг булаацалдан

Халиад ниссэнээ эргэж ирэн

Зүг чигээ алдмаар их талын дунд бууж

Зүрхээрээ өндгөө хучна

Ононы салхи сэвэлзэх

Онгон шар талд

Алсын алсыг ширтэх тэмээд Асгарч эхлэнэ

Усан будаг урсах шиг

Улаан ноос нь хийсч

Тосон будаг шиг нүднээс нь

Торго шиг нулимс бөмбөрөн

Бөглүү талын тэмээдийг салхи

Бөхнөөс нь эхэлж зорно

Онгон шар талд төрсөн хүн

Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна

Хуур үүрсэн балчир хүү

Худам бичиг шиг харагдан

Алтан Дарь Овооныхоо наагуур

Аргусан хуурч шиг өнгөрнө

Сэвлэг нь хийсэх хүүг

Сэтэртэй Ононы салхи

Сэтгэлээс нь эхэлж сийлнэ Монголын их шар талд

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:сайхан шүлэг байна хөдөө талд өссөн хүнийг уяруулахаар байна да 2018-01-27
zochin:сайхан шүлэг байна хөдөө талд өссөн хүнийг уяруулахаар байна да 2018-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?