Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА УРЬСАН УУ?

2018-01-29  

Дэлхийд танигдсан улс төрч байхыг Ц.Элбэгдорж мөрөөдөж байна. Тиймээс ч хоёр хөршийн ерөнхийлөгчтэй нэг дор уулзах уулзалтыг санаачилж эх орноо гэх сэтгэлтэй, цаад наадахын учир начир мэдэх монголчуудын шүүмжлэлийн бай болж байсан. Давосын уулзалтыг алгасалгүй оролцож, нэг удаад нь урлагийн томоохон бүрэлдэхүүнтэй очиж тоглолт хүртэл хийж, оролцогчдын анхаарлыг өөртөө татах гэж оролдсоныг нь Германы хэвлэлд хүчтэй шүүмжилснээс хойш түүнийгээ орхисон.

Буухаасаа өмнө АСЕМ нэртэй өргөн зугаалгыг Монголд хийж, төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн. Үүнийгээ тэрбээр НҮБ-д ажиллах урилга авах нэг боломж гэж харсан гэдэг. Тэр дэлхийн хэмжээний улс төрч гэдгээ гадна ертөнцөд ч, монголчуудад ч харуулах гэж ихэд чармайсан. Тэр барууны түншүүдэд өөрийгээ нөлөөтэй улс төрч гэдгээ батлахыг нэг бус удаа оролдсон. Хойд Солонгосын асуудлыг би энхийн замаар зохицуулж чадна гэж тэр итгэсэн. Тэр санасандаа хүрнэ гэдгээ харуулахаар Хойд Солонгост сүр бадруулан айлчилсан ч төрийн тэргүүн нь түүнийг хүлээж аваагүй. Хариуд нь тэр Монголд ирмэгцээ Солонгосын ардчиллыг газар дор ортол үгүйсгэсэн нийтлэл бичсэн санагдана.

Дэлхийн асуудлыг зохицуулах санаархалтай Ц.Элбэгдорж өөрөө Монголд юу хийв, хэн байв аа, ингэхэд?

Тэр хүн АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол улсын ерөнхийлөгчөөр тус бүр 2 удаа сонгогдсон. АН-ыг эрх барих он жилүүдэд хоёр ч удаа ерөнхий сайдаар томилогдсон. Улс төрийн "хор" найруулах эрдэмд гаршсан гэдгээ харуулсан. Түүнээс доогуур албан тушаал хашиж үзээгүй. Журмын нөхөр Бат-Үүлийгээ нулимсыг нь унаган, эхэр татан уйлуулан байж ерөнхийлөгчид нэр дэвшиж, Н.Энхбаярыг ялж байсан. Хийх нь чухал биш, хэлэх нь чухал гэдгийг энэ хугацаандаа номлож ирсэн. Шударга ёсыг тогтооно гэдэг нэрийн дор ганцхан хүнийг Монголын улс төрөөс шахах ажиллагааг гардан явуулсан. Төр засагт түүнийг тэргүүнээр залсан он жилүүдэд шүүх, прокурор, хууль хүчний байгууллагын нэр хүнд хамгийн ихээр унаж, улс төрчдийн, улс төрийн захиалгаар ажилладаг гэдэг нэр хаяг зүүх болсон нь одоо ч ховхроогүй. Ард түмний амьдрал улам доройтон дордсон.

Тэр өөрийгээ зөв хүн гэж харагдуулахын тулд цагаан сар, шинэ жилээр сүү өргөхөөс хэтрээгүй. Хүүхэд багачууд, Монголын ирээдүй хойч үеийн сурах, ажиллах, амьдрах орчинг нэгээхэн ч сайжруулаагүй атал, 9-р сарын 1-ний өдөр бүр өөрийгээ сурталчлахаа мартаагүй. Хэлсэн ярьсныхаа эсрэг амьдарсан. Газар шороо, нутаг усаа гадныханд ашиглуулахыг ард түмнээсээ асууж байж шийддэг төртэй болно гэж амлаж байж ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэр төрийн тэргүүнээр сонгогдонгуутаа хамгийн түрүүнд АТГ, Тагнуул, Прокурорын байгууллагыг гартаа оруулсан. Тангаргаа өргөсний маргаашнаас тэр ажилдаа орсон. Монголын баялгийг гадагш нь зөөн цөлмөх "Оюу толгойн " гэрээг тэрбээр хурдавчлуулж, УИХ-аар дэмжүүлж, намар нь гэрээг үзэглүүлж чадсан. Энэ бол түүний хийсэн хамгийн анхны "том ажил".

Харин буухаасаа өмнө Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг хувьд авах "ажлыг" мөн л амжуулж дөнгөсөн. Энэ хүнд Монгол улсад хаших өөр өндөр албан тушаал үгүйлэгдэж байна. Хийчих өөр "томхон ажил" ч үлдээгүй бололтой.

Ийм л удирдагчтай бид 8 жилийг ардаа орхижээ. Тэр хувьдаа ханасан байна. Тэр одоо Монголыг орхихыг санаархаж байна. Монгол бол түүний ан гөрөө хийх, загасчлах, зугаацах л улс орон болжээ. Харин түүний хүсэл мөрөөдөл бол НҮБ-т ажиллах, байр сууриа бэхжүүлэх гэнэ. Түүнд Монгол багадаж, дэлхийн дэвжээг санаархах болжээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zolzaya:myanga bicheed ch ene hunii sanaag bid barj idehgvi bhoo... 2018-01-29
УУГАНАА:шударга л байя л даа гэсэн хүн ш дээ...гэтэл яав хамгийн шударга бус үйл ажил****аг эхлүүлсэн хүн биш дээ 2018-01-29
Батбаяр....:ЭЛБЭГДОРЖ - Монголын хамгийн өгөөжтэй чухал ерөнхийлөгч байлаа. 2018-01-29
ЦЭВЛЭЭ:МОНГОЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН ХНҮ ШҮҮ ДЭЭ БҮХ ЗҮЙЛИЙГ БИТГИЙ ХАРЛУУЛЖ БАЙ Л ДАА 2018-01-29
Үнэн:Ерөнхийлөгч нараас Хамгийн их ажил хийсэн нь Элбэгдорж 2018-01-29
зочин:Яаж чадаж байна аа, Ийм хүнийг шударга гэж хэлэх байхгүй л дээ 2018-01-29
zochin:Ted uhaantai nud shudtei uls yaj bodson ch ene avilgach suitgegch mal aj ahuig ter ner hundtei gazar ajilluulah bedee. Ta seruun zuudelj bn. 2018-01-30
зочин:Чалчигч Ц.Элбэгдоржийн анханаасаа мөрөөдсөн мөрөөдөл. Монголд тохирохгүй. Захын хүүхэд зодох байлгүй. 2018-01-30
Ичкэ :Энэ хүн монголчуудыг ёстой нэг гишгүүр болгон ашигласан даа арай ч дээ, нэг үг байдаг өөр хүнийг үнсэхэд чинь өлмий дор чинь ивээс болий гэж тийм л боллоо доо 2018-01-30
зочин:Арай ч дээ улс орноо ийм болгосон хүнийг урих уу 2018-02-02
irgen:xarin nmongoliin ard tumend ymar ix xor urshigtai gai tuitger xar mor uldeegeeb dee Uls orniig and noxdiig exner noxriigax duusiig aab xuug oor xoorond n daisagnuulj ebiig xaglan butargaj ebderlcuulj ardchlal nereer ard tumnii uls ornii baylgiig baruunii xantai xamtran colmoj obshort xiij bayjij boldogiin songodog jisheeg zaluu ueiinxend surgaj ogloo Nogoo mongol xunii cagaan cailgan noxorsog itgemtgii zan gex met saixan chanaruud N torol ariljaj nomiin xuudsand uldlee 2018-02-03
irgen:3 n say xuntei ax duu shig amrag sadan shig eb negdeltei atgasan ****gai shig ard tumniig ymar baidald oruulsaniig n xardaa Iim xun ene7 n terbum garui xuntei delxiin asuudliig zoxicuuldag ter tom nub d ochood yax ch ym bilee za yaxab mongoloos l ****j baibal brab eldeb xor nairuulj tumniig xaglan butargaxgui amar l biz 2018-02-03
d:****daj alax xeregtei exneriin ynxan bolgood xvvxediin ulaan chuluutiin xog deer xayax xeregtei 2018-02-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?