ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ЗОРИХ ТАМИРЧДЫН ХУВЦАСЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

2018-01-30  

Өвлийн олимпийг зорих тамирчдын хувцас, хэрэглэлий өнөөдөр гардуулан өглөө.

Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан юм. “Пёнчан-2018”-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн нээлт хаалтын ёслол болон бэлтгэлд өмсөх иж бүрэн хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид бүтээжээ.

Тамирчдын куртикийг “Төмөр трейд”  ХХК,”Нано вүүл” компани ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компани “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас харин арьсан цүнхийг  “Их хэнгэрэг” компани урлажээ.

Өвлийн олимпод хүч сорих манай гурван тамирчин Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэд ирэх сарын эхээр олимп болох Пёнчан хотыг зорих юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?