ЭХ ОРОНЧИД ОО ДУРСАХУЙ ЭЛГЭН ЦААН ХӨНДҮҮР ЭЭ

2018-01-31  

/ Сурвалжлага /

Монгол улсын төрийн соёрхолт. Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж. Төрийн соёрхолт яруу найрагч Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит Эх орны сэдэвт яруу найргийн наадам амжилттай бож өндөрлөлөө. Тус наадмыг СОД МОНГОЛ групп ивээн тэтгэж өндөр түвшинд зохион байгууллаа.

Хэл хил мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ .монгол баян ... гэх юмуу 
Амьддаа бие биеэ хайрла ... гэсэн зүрхэн тарни мэт үгс нүдэнд тодорч .чихэнд хадаж . сэтгэлд бадарч байсан энэ оройн цэнгүүнд төр нийгмийн зүтгэлтнүүд . улс төр .урлагийн салбарын " цээжний морьд " 
ирцгээсэн нь хэний ч анхаарлыг татахуйц байсныг дурдалгүй яахав.

Мэдээж цогт эх орончдын ахан дүүс алаг үрс анги сургуулийнхан цугларч. дурсамжийн дугараа өргөж .дөрвөн есийн жавхаатай. дөчин хэмийн хүйтнийг эс ажран " дүрэлзэцгээж " байлаа .

Цаг үеийн царцанги энэ нийгмийн гэсгээж. яруу найргийн үнэлэмжийг дээшлүүлэх . зорилготой уг наадамд хот хөдөөгийн хорин нэгэн найрагч шүлгэн хүлгээ сойж . уралдааны замд мордуулав .

Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр . Зун .Доржийн зээ хүү . Анандбазар нар баяр хүргэн үг хэлж . Арлын жүжигчин А.Долгор .Чингис хаан ы гавьяат жүжигчин Д .Жаргалсайхан Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар ая дуугаа өргөв өө .

Монгол түмэн хэзээч эх орончдоор дутаж байгаагүй билээ. Түүх үүнийг өөрөө гэрчлэнэ ээ .Түмэн олон ч эх оронч хүүгээ . зоригт эрсээ бахархан дурсаж байна .

Үхсэний дараа сүнс байдаг юм бол Үргэлжлүүлэн бид тэмцэнэ ээ ... зүрхний андгай дахин дахин цууриатах нь гайхалтай байлаа .Өнөөдрийн цаг нийгмийн байдал . улс орны минь хувь заяа уруу дорой яваа болохоор яг цагаа олж эх орончдоо дурсан хүндэтгэсэнд уг наадмын мөн чанар оршино оо .

Төрийн шагналт Улсын их хурлын гишүүн цогт эх оронч О.Дашбалбарын жаран насны ойн арга хэмжээ үүнээр отголж буйг ч бас зохион байгуулагчид цохон тэмдэглэнэ билээ.

За үг олдож үхэр холджээ . Дөрөв дөрвөөр дөрөө дарсан. Дөмөгхөн хүлэгтэй найрагчдын магнайн салхи хагалж ардын уран зохиолч Балжирын Догмид алтан утсаар нэхсэн торгон шүлгээ өргөх нь золтой л төрийн наадамд гурав түрүүлсэн домогт " Улс халзан " азрагатай андуурам . Товор товор алхах ч шиг толин сараа үнэрлэх мэт хангал шүлгээр нээсэн юм аа

Арван найрагч үлдэж. амаа булаах хүлэг лугаа цог хийморь бадраан халгин цалгин " хатирав " " атирав "

Морьд барианд оржээ . Наадамчдын магнай тэнийх торгон хоромд идэр дөрвөн ес жавараа зөөллөж их таван ханат униа сунгаж . ирэх хаврын яргуй үндэсээ өшиглөж хүлээвэй . Эр хар салхи номхорч .эх орон санаа алдаж хүлээв .

О.Цэнд Аюуш түрүүлж. С .Алагаа .А.Лхагва нар удаалав. Эл наадам уламжлал болон жил бүр явагвах болно ...гэж Анандбазар хэлсэн дээ . Эх орончдоо байн байн дурсаж байвал . үрсийн ирээдүй цэлмэж . үнэний оргилд алхам ч дөхөхийн ерөө оршвой . Эх орончид зодог тайлдаггүй юм .

 

 

 

АЙ. ТӨМӨР-ОЧИР

2018 - 01 - 28

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тулга:зөв арга хэмжээ байна. хууччуулаа дурсан санаж хийж бүтээснийг нь санаж яюах хэрэгтэй 2018-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?