“БУЗАР УСЫГ БИТГИЙ ДЭЭШ НЬ ЦАЦ БУЦААД ӨӨРИЙН ЧИНЬ ТОЛГОЙ ДЭЭР АСГАРНА ШҮҮ”

2018-01-31  

НЭГ : АТГ ХЭРҮҮЛИЙН АЛИМ БОЛЖЭЭ

Дээрх сургаалиар миний үеийнхэн хүмүүжсэн. Нийгмээ эрэгцүүлбэл бузар усыг дээш нь цацаад байна уу гэж бодогдлоо. Улс орон маань ардчиллын замаар замнах гучаад жилд улс төр, эдийн засгийн хувьд төлөвшиж тогтолгүй төөрч мунгинасаар байх шиг. Учир шалтгааны хамгийн гол нь төр засгийн дээд удирдлагад гарч ирсэн улс төрчдийн мэдлэг, чадвар, ухамсарт үйл ажиллагаанаас үүсэлтэй гэж оношилж болох нь. Үүнийг өгүүлэгч өвгөн ах нь Монгол улсын Аюулаас хамгаалах, Цагдаагийн байгууллагад дөчин гаруй жил тасралтгүй алба хашсаны хувьд нарийн доторлохгүй ч гадарлах зүйл их. Тиймээс ч үеэ өнгөрөөсөн гэж өөрийгээ чамлалгүй, бодлоо хэлхэж, цөөн үгээр санаагаа буулгалаа. Эрхбиш үгийг минь сонсох, монгол цустай эвдэрч сэвтээгүй, эрүүл саруул хүмүүс бий гэдэгт итгэж бичлээ. Миний ажиллаж байсан НАХЯ бол одоогийн Тагнуул, АТГ-ын үүргийг гүйцэтгэдэг байсан. Байгууллагын үүрэг бол маш тодорхой. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах, улмаар хөгжин дэгжих, дэвшин дээшлэхэд жинтэй хувь нэмэр оруулах. Ингэж ч ажиллаж ирсэн. Одоо энэ үүргийг Тагнуул, АТГ залгамжлан үргэлжлүүлж байна гэж ойлгодог , мэргэжлийн хүний хувьд. Бидний хоёр хөрш, Орос, Хятад болон стратегийн түнш Америк, Япон орон ч тагнуулын хүчирхэг албатай. Энэ албаа бэхжүүлэхэд ямагт онцгой анхаарч, үүнийхээ ач тусыг ч хүртэж, ялангуяа улс төр, эдийн засгийн харилцаандаа гол эх сурвалж, тулгуураа болгон ашигласаар ирсэн. Товчоор хэлбэл дээрх албад нь хүч чадалтай, зөв шударга байх нь улс гүрэн хүчирхэг байхын нэг баталгаа мөн. Тиймээс энэ байгууллага өөрийн онцлог, дүрэм журам, нэвтэршгүй торгон хил хязгаартай. Эрхэлсэн хүмүүс нь мэдэж байвал зохих, ард нийтээр мэдээд байх шаардлагагүй зүйл бий. Тиймээс хэн хүнгүй тагнуулын байгууллага, түүний ажлын үйл ажиллагааны нууц руу нэвтрэх гэж зүтгэх нь дэмжиж болшгүй алдаа юм. Зүйрлэн хэлбэл бидний сайн мэдэх “Алтан өргөө” кинон дээр “-Энэ авдар дотор юу ч байхгүй, хоосон. Түүнийг хэрхэвч нээж болохгүй" гэж төрсөн эцэг нь хэлж сануулсаар байтал мулгуйдалж муйхарлан зүтгэсээр онгойлгож нутаг орон, түмэндээ гай гамшиг тарьсан домогтой агаар нэг юм гэж зүйрлэж болно. Монголд үүссэн ардчилалын шинэчлэгчид хүчирхэг НАХЯ-ыг татан буулгаж, хүн хүч хөрөнгийг нь тарамдуулан тараасныг би санаж байна. Эндээс л улс орон эзэнгүйтэх, төр, төрийн өмчинд тавих хараа хяналт суларсан. Улсыг Аюулаас Хамгаалах Ерөнхий Газар гэдэг мэргэжлийн тусгай албыг цомхотгосон. Буурин дээр нь Тагнуулын Ерөнхий Газар нэртэй албыг бий болгосон. Төрийн гурван өндөрлөг гэсэн эрх дархтай, суудал сэнтийг бий болгож, намын нэр барьсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн толгойлогчид төр засгийн эрх мэдлийг, хөрөнгөтэй нь хамт "залгисан". Өнгөрсөн зууны бүтээн байгуулалт, жар, далан жил үйл ажиллагаагаа эрхэлсэн улсын томоохон үйлдвэр, заводыг газар дорхи эд баялагтай нь уралдан " цөлмөсөн" ийм л үйл явц нүдний өмнө өрнөлөө. Өмнөх нийгмийн үед дамын наймаачдыг л ад үздэг байж, тэгвэл өнөөдөр авилгачид, офшоорчид гэж бүхнийг хомхойлон залгигчид цэцэглэжээ. Нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр гардаг шиг “бахармаар ч юм шиг, аймаар ч юм шиг” хүмүүсийн бүлэг бий болжээ. Энэ бол манай өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Асуудал буруутаад ирэхийн хамт, төр, засгийн эрх мэдэлтэнгүүдийн дураар авирлах үйлдлийг хазаарлах зорилгоор Авилгалтай тэмцэх газрыг хожим байгуулсан. Энэ байгууллагын зорилго нь тун энгийн. Авилгалыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэгснээрээ нийгмийн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах. Ард иргэдийн мэдээлэлд тулгуурлаж эрх мэдэлтэнд хяналт тавих. Тиймээс энэ байгууллага төрийн өндөр эрх мэдэлтнүүд, тэр дундаа төрийн дээд 3 албан тушаалтаны хэрүүлийн алим шиг газар болсон.

ХОЁР: ТАГНУУЛ БА НЯМДОРЖИЙН АЛЛЕРГИ

Тагнуулын Ерөнхий Газар, Авилгалтай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг бие даасан тусгай чиг үүргийн тусгай албадыг өөрийн мэдлийн “Ажлын аппарат” болгон ашиглах гэж улс төрийн чиглэл бүхий үүрэг даалгавар өгдөг, гар хөл бологсдоороо дамжуулан үйл ажиллагаанд нь нөлөөлөх гэж оролддог, удирдах албан тушаалд өөрийн итгэмжит хүнээ тавих гэж зүтгүүлдэг хууль бус, увайгүй, ухамсар бодлогогүй үйлдэл илэрхий гаргадаг болсныг сүүлийн жилүүдэд анзаарч байна. Сонгууль болгоны дараа хуультай, номтой юм шиг дээрх албадын дарга нарыг өөрчилж, онц чухал албадын тогтвор суурьшлыг алдагдуулан бие бүрэлдэхүүнийг бужигнуулах болов. Ажлыг нь ч хийлгэхгүй, байгууллагыг орвонгоор нь самарсан хорин жилийг үзлээ. Энэ мэт бурангуй явдлын хор уршгийг хэлээд барамгүй. Тоо баримт дурдая. 1990 оноос хойш ТЕГ-ын даргыг 13 удаа, ЦЕГ-ын даргыг 13 удаа тус тус сольж томилсон байна. Ийм юм гэж байж болох уу? Арай ч дэндэж байгаа биз дээ! Ноцтой гэмт хэрэг, хуйвалдаан луйвар, сүрдүүлэг дарамт, авилгал нь хамгийн муу арга заль, маш нууц далд аргаар нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байдаг тул тэдгээрийг илрүүлэх арга нь мөн л нууц далд арга, гүйцэтгэх ажлын ажлын арга хэмжээ байдаг. Тийм учраас үе үеийн эрх мэдэлтнүүд хууль хүчний байгуулагын удирдлагуудыг байнга халж сольж, өөрийн хүнээ тавихыг хичээдгийн дээр зарим нь бүүр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэмжээг шалгаж илрүүлнэ, олон нийтэд зарлана гэж чанга дуугаран элдвээр дайрч давшлаад эхлэв шив. Ил гаргаж болох юм бий ч нууцыг задалж, ил гаргадаггүй хууль дүрэм бас бий. Дээд хүн суудлаа олно гэж сайхан үг бий. Нямдоржийг суудлаа олоосой л гэж хүсэх юм. УИХ-ын гишүүн, төрийн сайд Ц.Нямдорж Тагнуулын Ерөнхий Газартай насан мөнхийн аллергитай юм шиг аяглаж хорин хэдэн жилийг ардаа үдлээ. Үүний үүдэл нь Ц.Нямдорж 1992 онд Бээжинд уригдахад нь ТЕГ түүнд анхаарал тавьж, “өвгөн”-ийг хэлмэрч-туслахаар хамт явуулсан явдал байдаг. Айлчлалын тухай тэр “өвгөн”-ий үзсэн харсан, сонссон, орчуулсан бүх рапорт ( илтгэл) тэмдэглэл генерал Ж.Баатарт байсан. Генерал Ж.Баатар хоёр дахь удаагаа ажлаасаа халагдахдаа “гол дайсан” Ц.Нямдоржид хонзогнож “хятадын тагнуул” гэсэн 45 хуудас материалыг тэр үеийн Ардчилсан Намын дарга,Ерөнхий сайд М.Энхсайхан, АН-ын дэд дарга Л.Гүндалай нарт аваачаад атгуулчихжээ. Л.Гүндалай үүнийг гудамжнаас олсон гэж баахан шуугиан тарьж байсан даа. Энэ үед Ц.Нямдорж эрх мэдэлтэй, сайдын өндөр суудалд сууж амжсан байсан болохоор тэр дор нь генералын хийсэн мэхийг нь дагуулан тонгорч, Ж.Баатар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Ц.Нямдоржийн энэ аллерги одоо ч илааршаагүйг анзаарч болох нь. ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцыг суудлаас нь ховх татах ажилд тэр хамгийн ихээр " үзэлцсэн". Дээр дурьдсан тагнуулч “өвгөн” гэдэг нь ТЕГ-ын мэргэжлийн ажилтан, залуудаа Бээжингийн их сургууль төгссөн, хятад эхнэртэй Дашпунцаг гэдэг хашир хүн байсан нь бас ч сонирхол татдаг..

ГУРАВ : БААСАН , БАТТУЛГА , АТГ БАС ЖАГСААЛ ЦУГЛААН

Тагнуул, тусгай албыг саармагжуулж байгаад хувьсгалын тохироог бүрдүүлдэг технологи ч бий. Х.Баттулга ерөнхийлөгч чухам юу бодож төлөвлөөд, юу яриад байгааг сайн ухаж ухаарч чадахгүй л явна. Уулзалт ярианы гол сэдэв нь “Монголд хувьсгал хэрэгтэй, энэ Их хурлыг тараая” хэмээн ухуулаад ч байгаа юм шиг, уриалаад ч байгаа юм шиг ойлгогдов. Монгол Улсын Үндсэн Хуулинд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тов тодорхой заасантай харшилж байна гэж харж байна. Төрийн тэргүүн нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгаланг сахиулахын эсрэг үймээн самуунд уриалан дуудаад байх нь лав л зөв зүйл биш гэж санагдах юм. Баасан гэж эмэгтэйг Баттулгатай холбохыг эртнээс сонссон. Түүнийгээ 2017 оны сүүлээр Ерөнхийлөгчийн захирамжаар АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Баасан (авгай гэгддэг) томилсон. Г.Баасан ажилдаа шамдан ормогцоо АТГ-ын дэргэд төв, орон нутгийн засаг захиргааны бүх нэгжийг түшиглэн ажиллаж байдаг олон нийтийн хяналтын дэд хороо байдгийг мэдээд, эд нар цалин дээр нэмэгдэл авдаг юм байна, манай зөвлөлийн гишүүд цалин авдаггүй гэж барьцаад Монголын ахмадын хороонд хэрэглэсэн арга мэхээ хийж бужигнуулав. Г.Баасан МЧАХ гэсэн ТББ байгуулж, ядарч зовсон өндөр настуудыг төр засгийн эсрэг турхирч, энэ далбаан дор өөрийн карьераа өсгөсөн ухаалаг, зальжин эмэгтэй гэдгийг ард иргэд гадарлах болсон. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг сайд байхад сайдын төсвөөс сар бүр 10,0 сая төгрөг авдаг байснаа тайлбарлахыг олон нийтийн сүлжээгээр шаардаж байсан. Тайлбарыг нь олж сонсоогүй л явна. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн чиг үүрэг нь " Авилгалтай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санаа бодлыг хүргэх, авилгын нөхцөл байдал, Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий” гэж үүргийг нь зааж тодорхойлж өгсөнтэй Баасан танилцсан л байх учиртай. Гэтэл Г.Баасан Олон нийтийн Зөвлөл гэдгийг “Онцгой комисс” гэж ташаарч ойлгосон юм шиг аашлах юм. Юм л бол “бид хяналт тавина, өргөдөл гомдол цуглуулна, төсөв санхүү, орлого зарлагыг хянаж шалгана, түрүүчээс нь илрүүлж байна, шалгуулахаар шилжүүлсэн, шаардаж байгаа” гээд л илэрхий хууль зөрчсөн, үүрэг зорилгоо бус өөр бусад зүйл рүү дайрч давшилсан зүйл хийгээд, энэ талаараа байсхийгээд хэвлэлийн бага хурал хийж, сонинд ярилцлага өгч, АТГ руугаа бохир ус цацаж байна. Шүүмжлэхийн тулд шүүмжилж, АТГ нийгэмд үлгэрлэхгүй, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа хийж чадахгүй, төсвийг үр ашиггүй зарж. дарга удирдлага нь байгууллагаа удирдах чадвар муу байна гэх мэтийг хэвлэлд хэлж ярьж явах юм. Монголчууд таван үгэндээ танигддаг гэж ярьдаг. Баасангийн яриад байгаа арай биш ээ. Г.Баасан “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг би ерөнхийлөгчийн захирамжаар удирдаад явж байна. АТГ нь алив хэрэгт хайнга ханддаг. Дарга Х.Энхжаргал нь авилгачдыг өөгшүүлж, өөрийн биеэр хамгаалдаг учир огцоруулна, саналаа ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа гэж хэлж ярьж явна. Д.Жигжиднямаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гэмт үйлдлийг шалгахгүй удаашруулж байна гэж үндэслэл болгожээ. Тэднийг Баасан биш, мэргэжлийн баг шалгана. Түүнд санаа зовох хэрэггүй гэж хэлье. Энэ бол шалтгаан биш шалтаг юм. Г.Баасан та бас хаана очсоноо ухамсарлах хэрэгтэй. Тагнуул, АТГ-ын ажил хэвлэлд ярилцлага өгснөөр хэмжигддэг юм биш. Тантай би уулзаж учирч байгаагүй ч, таныг бас мэдэх юм. Тухайн үедээ ч бас дэмжиж байснаа нуухгүй. 2005 онд МЧАХ-ны тэргүүн болсон. Ахмадуудын нэрээр орлоготой болох замаа нээж 2012 оноос улсын төсвөөс жилдээ 500,0 гаруй сая төгрөг авч эхэлсэн тухай мэдээлэл бий. Энэ хооронд бас хоёр өрөө байраар шагнуулж Х.Баттулгаас түлхүүр гардан авч байгаа зураг нь олны нүдийг хужирлаж ядарсан хөгшчүүлээ гаслуулж байсан билээ. “Байгаа юмандаа сэтгэл ханасан хүнийг баян хүн гэдэг юм” гэсэн монгол ардын сургааль үг бий. Настай хүмүүст намбалаг байх нь илүү зохино. Тэгэж байж хүндлэгдэнэ. Хэлэх, ярих, хийх үйлдэлдээ жаахан ч гэсэн хамжиргаатай, ухаалаг байгаасай гэж зөвлөе.

“Бузар муу усыг битгий дээш нь цац Буцаад өөрийн чинь толгой дээр асгарна шүү” гэдэг ухаант ардынхаа мэргэн үгээр энэхүү молхи тэмдэглэлээ түр завсарлая.

 

 

 

 

Ахмад сэтгүүлч З.Батсүх 

2018.01.29

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Танд ажилт хүсье, 2018-01-31
Зориг:Баасан авгайг мэднэ дээ 2018-02-01
Мандах:Хөгшчүүл л дуугарах юм дөө хөөрхий, хүмүүс айгаад л 2018-02-01
Мэдрээ:Цуглаан бол хийжболно шүү дээ. 2018-02-01
Зулаа: Учиртай байх.украйнд юу болж дуусав. Санах хэрэгтэй. 2018-02-01
Цэцэгээ:Цуглааныг хориглож болохгүй. Эрх баригчдын эсрэг, буруу үйлдлийг нь таслан зргсооход энэ л хэрэгиэй 2018-02-01
Жаргал:Зорилго нь юу вэ? Үр дүн нь юу бэ? Хэн нэгний турхиралтанд автаж болохгүй. Иргэдифн л жагсаал байхыг бодох 2018-02-01
Арслан:Төр байгаа бол түүнд нууц байна.Нууцаа хадгалж чадаагүй төр устан үгүй болдог нь ертөнцийн жам юм даа.Батсүх хурандаа аргагүй бодит байдлыг харж чаджээ ахмадууд маань сэтгэлээ чилээсээр байгаа нь бидний үеийнхний буруу бизээ... 2018-02-02
Дашпурэв оюунчимэг:Ямар мядрал сэтгуулч ва ийм тархины тураалтай сэтгуулч пээ бурхан минь .... лав бегс долоогч байх ... ийм пялдаганууд монголд мен их гай тарьж бгаа шуу ... 2018-02-02
Irgen:Zov zuil bichjee.Baasan avgai bol hudlaa hun. 2018-02-02
Ард:1996 онд М.Энхсайхан засгийн тэргүүн байхдаа Монголын тагнуулийн байгууллгыг өөрчилсөн нь үнэн юмуу худал юмуу? Г.Баасан харин ч хэлэх гэснээ хэлчихдэг хүн шүү!!! 2018-02-02
Иргэн:Ха ха сэтгүүлч ахаа ганц тэмцэж б гаа хүнийг яах нь вэ өөрсдөө чадахгүй бол саад болохгүй шиг дуугай л бай за 2018-02-02
Зочин:1996 онд Энхсайхан шөнө шийдвэр гаргаж поркурор бсан Энхнасан гэгчээр дарга тавьж УАБХГ гэгчиыг байгуулж ТТГ-ыг татан буулгахд бүх турш****тай,залуу, зоригтой ажилтныг нь халаад шөнө нь цагдаагаар бүслүүлж бгаад өглөө нь ажилтнуудаас нь нэг бүрчлэн түлхүүрыг нь хураан авч төрийн бүх ноцтой нууцуудыг өөрсдийн болгож, өөрсдиын холбогдсон материалуудыг устгаж, өөрсдийн хүмүүсээ томилсон хар өдөр болсон. Энэ шалтгаанаар үүний дараа С.Зориг алуулахад үтагнуул ажиллах, энэ хэргийг илрүүлэх чадамжгүй болсон байсан. 2018-02-02
Zorilgo??:Ovoo yum unshih ni uu geed yavj bsanaa suuldee avilgatai temtseh gazriig hamgaalaad Baasan avgaig buruutgasan yum bolood duuschih yum daa 2018-02-02
би:Монголд Баас нэртэй УИХ-ын гишүүн, мөнгөнд дуртай хөгшин авгай,Их аваргаа дэвжээнээсээ хөөхөд тусалсан Баас нэртэй сумоч ингээд бүх Баас нар зайлвал яасын 2018-02-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?