Б.НЭМЭХБААТАР : БАРИЛГЫН КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 10 ДАХИН ИЛҮҮ ОЛГОЖЭЭ

2018-02-01  

Чаддаг чаддаг юмаа, ёс журмын дагуу шударгаар хийцгээе гэдэг анхны дохиог барилгачид өгч байна. Тэд Барилгын Ассоциацын дээвэр дор барилгын холбогдол бүхий бусад төрийн байгууллагатай эвлэлдэн нэгдэж Монгол Барилга Түншлэл консерциумыг байгуулсан байна. Тус консерциум нь Монголын Барилгын тухай хууль (2016 оны 5-р сар), Монгол улсын Засгийн Газрын 2014 оны 520-р тогтоолын дагуу төрийн захиргааны зарим үүрэг функцийг гүйцэтгэхээр болжээ. Дээрх барилгын тухай хууль, ЗГ-ын тогтоолд сонгон шалгаруулалтаар аль нэг төрийн бус байгууллагыг сонгохоор заасны дагуу Монгол Барилга Түншлэлийг Барилгын Яамнаас сонгож, үүрэг функцээ шилжүүлснийг зарим нэг албан тушаалтан зөвшөөрч чадахгүй явна. -Сонгон шалгаруулалт явсан. Үүргээ ч бидэнд шилжүүлсэн. Зарим нэг ордны, яамны дарга нар хуучин эрх мэдлээ санагалзаж байх шиг. Бид хуулийн дагуу ажиллаж буй. Барилгын зураг төслөөс өгсүүлээд фундамент цутгах, өрөх, сан хийх, цахилгаан татах, цонх хаалга, дээвэр, хөдөлмөр хамгаалал гээд чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагууд нэгдэж Түншлэл байгуулсан. Бидний зорилго бол тендер зарлах, шалгаруулах, түүгээр дамжуулж мөнгө цүнхлэх тухай ойлголт байхгүй. Үүнийг улс төрчид л хийдэг байх. Бид барилгын салбарын хөгжил, чанартай барилга, аюулгүй орчны тухай л зорьж зүтгэж буй.

Салбарынхаа эмх замбараа, эх захаа алдсан, хууль дүрэм зөрчсөн байдлыг эмхэлнэ. Чанаргүй барилга, үрэлгэн хандлагыг таслан зогсооно. Дахин тодотгоход, Барилгын Яамнаас өнгөрсөн онд Барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг сунгах, цуцлах, шинээр олгох эрхийг манайд шилжүүлсэн. Үүний дагуу бид ажиллана. Өнөөдөр Монголд 4000 орчим барилгын чиглэлийн инженер бий. Энэ бол хүний нөөцийн дээд хэмжээ. Нэг барилгын компани нь баригдах барилгаасаа хамаарч 4-6, түүнээс дээш инженертэй байх шаардлагатай. Энэ тоогоор бол манайд 800 орчим тусгай зөвшөөрөлтэй Барилгын Компани байх ёстой атал энэ тоо даруй 8000 давжээ. Энэ бол гажуудал юм. Зөвшөөрлийг дарга нар тендерт зориулан, тендер авахын тулд олгосны уршиг гэж харж байна. Энэ гажуудлаас л чанаргүй барилга, үрэлгэн хандлага эхтэй. Тиймээс барилгын тухай зөвшөөрөлтэй бүх компанид бүртгэл мониторинг хийх болно. Нийгмийн даатгалын дэвтрийг давхар тулгаж давхардлыг арилгана гэж Монгол Барилга Түншлэлийн тэргүүн, Монгол улсын гавьяат барилгачин Нэмэхбаатар тодотгож байна.

Ийнхүү барилгын салбарынхан нэгдэж, өөрсдийнхээ хөгжлийг тодорхойлох боломж нээгджээ. Тендер нэрийн дор бусдаас хямд үнэ өгөх, тэгснээрээ төрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордны барилгыг чанаргүй, үзэмжгүй барьдаг явдалд ч шүүмжлэлтэй хандаж байна. Харин ТББ барилгын компанийн тусгай зөвшөөрөл олгож эхлэх гэж буйд зарим эрх мэдэлтнүүд таагүй хандаж байна. Тэд ч өмнөх эрх мэдлээ эргүүлэн авах санаархлаа гээхгүй байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?