ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭНЭ

2018-02-01  

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,  Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн  холбогдох хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тус мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?