2017 ОНД 21 АЙМГИЙН 71 СУМАНД 40 ГАРУЙ ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АНГИ АЖИЛЛАЖЭЭ

2018-02-02  

Өнгөрөгч 2017 онд 21 аймгийн 71 суманд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж түүх, археологийн олон арван шинэ нээлт, дурсгалт газрыг илрүүлжээ. Судалгааг 10 гаруй байгууллагын 112 эрдэмтэн, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 нийт 201 эрдэмтэн судлаачид хийжээ.

            Тухайлбал өнгөрсөн онд "Тамирын голын хүннүгийн соёл" төслийн хүрээнд Хүннүгийн үеийн 16 булш малтаж, 200 гаруй олдвор, эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлсэн байна. Үүн дотор урд өмнө нь олдож байгаагүй өвөрмөц хийцтэй найман ваар сав, лакан аяга, тавагны хэсэг, төмрөөр хийж мөнгөөр бүрсэн бүсний чимэглэл, арал, сувс, мөнгөн чимэглэлтэй амгай зуузай, Хүннүгийн түүхэн сурвалжид дурдагддаг дуут сум, бүтэн нум, алтаар чимэглэсэн морины хударга хүртэл олджээ.

Ц.ТӨРБАТ : НҮҮДЭЛЧИН ОВГУУД ЗӨӨЛӨН АРГААР НЭГНЭЭ ЭЗЭЛЖ БАЙСНЫГ ГЭРЧЛЭХ БАРИМТ УВС АЙМГААС ОЛДСОН

Мөн Увс аймгийн Сагил суманд хийсэн судалгааны үр дүнгээс Төмрийн үеийн олдворуудтай цуг Хүннүгийн үеийн олдворууд ч олджээ. Энэ нь Монголын овог аймгууд харгис хэрцгий аргаар нэгнээ дарах бус зөөлөн аргаар нэгнээ эзэлж байсан гэдгийг нотолжээ.

751 ОНЫ ҮЕД УЙГУРУУД НҮҮДЭЛЧДИЙН ХАМГИЙН ТОМ ХОТЫГ ОРХОНЫ ХӨНДИЙД БОСГОЖ БАЙЖЭЭ

Харин МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхим ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Дэлгэрхаан ууланд хийсэн судалгааны үр дүнд Эзэнт гүрний үеийн 17 булшийг илрүүлжээ.

            Мөн МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхим ХБНГУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтарсан "Монгол - Герман Хархорум экпедиц"  2017 онд судалгаагаа өргөжүүлэн Уйгурын нийслэл "Хар балгас"-т малтлага явуулжээ. Өмнө нь ихэвчлэн Орхоны хөндий, Хархормумд төвлөрөн малтлага, судалгаагаа явуулж байсан тус багийнхан энэ удаад одоогийн Архангай аймгийн Хотонд суманд байх "Хар балгас" хотын туурь бол Уйгурын нийслэл бөгөөд тухайн үеийн нүүдэлчдийн хамгийн том хот суурин байсан гэдгийг тогтоожээ.

Энэ гадны дотны эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд 2017 оныг түүх, археологийн салбар амжилт арвинтай  үджээ

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?