“МИХАЭЛЬ КООЛХААС” ЖҮЖГИЙН НЭЭЛТ ЭНЭ САРЫН 10-НД БОЛНО

2018-02-05  

Монгол улсын СУИС-ийн Театрын урлагийн сургууль, БНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай 2012 оноос эхлэн хамтарсан төсөл хэрэгжүүлсээр ирсэн байна.Үүний хүрээнд “Михаэль Коолхаас” төслийг “Урбан номадс” байгууллагын төлөөлөгч, найруулагч  Коринна Бетгегийн санаачлагаар хамтран зохион байгууахаар болжээ.

Төслийн хүрээнд хоёр сургуулийн жүжигчин, найруулагч, зохиолч, тайзны зураач, хөгжимчин мэргэжлийн ангийн оюутнууд Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “ Михаэль Коолхаас” туужаар орчин үеийн драмын жүжиг найруулан тавижээ.
Энэ зохиолд төрийн эрх мэдэл, сүр хүч, ёс суртахууны зөрчил, шударга ёсны шалтаг шалтгааныг эрэлхийлж буй  жүжгийн гол баатар Михаэль Коолхаас, түүний шудрага ёсны төлөөх тэмцлийг үзүүлжээ.

“Михаэль Коолхаас” төслийг Германы эрдмийн солилцооны байгуулага (DAAD) ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт 2018 оны 02 сарын 10-ны 17 цагт СУИС-ийн РТМУС-ийн “Дебют”театрт болно. Жүжиг 2018 оны 02 сарын 9-ны өдрийн 19 цаг, 10-ны өдрийн 17 цаг, 11-ны  өдрийн 17 цагаас “Дебют”театрт тоглогдох юм байна.
 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?