БҮТЭЭЕ, НЭГДЬЕ, ХАРИЛЦАН ХҮНДЭЛЬЕ”, ЭЕРЭГ ИНТЕРНЭТ ТАНААС ЭХЭЛНЭ!

2018-02-06  

Өнгөрсөн 2017 онд Цагдаагийн газар 450 мянган дуудлага хүлээн авсны 2100 нь ПС тоглоомын газартай холбоотой дуудлага байжээ. Үүнээс 200 гаруй дуудлага нь цахим тоглоомын газартай холбоотой байжээ. Харин 2100 хүүхэд сэтгэцийн донтолт оноштойгоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байх юм.  

Дээрх тоонууд цахим хэрэглээ бидний амьдралд, үр хүүхдэд ямар хэмжээний аюул учруулж эхэлсэн бэ гэдгийг харуулах жишээ. Энэ мэтчилэн интернэт, цахим хэрэглээ аюул дагуулж эхэлсэн учраас дэлхий нийтээр "Аюулгүй интернэтийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Манай улс энэ жил анх удаа “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье”, Эерэг интернет танаас эхэлнэ" уриан дор “Аюулгүй интернэтийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Мөн энэ хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ ГХЗХГ/ , Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газар/ХХМТГ/ , Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/ болон цагдаагийн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран Аюулгүй интернэтийн орчин бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Б.ХАЛИУН ГБХЗХГ-ЫН ДЭД ДАРГА: ХӨВГҮҮД PC ТОГЛООМ, ОХИД FACEBOOK-Т ДОНТОЖ БАЙНА

Хөвгүүд PC толгоомонд, охид Facebook-т донтож байна. Өнгөрсөн 2017 онд 2100 хүүхэд дэлгэцийн донтой гэж оношлуулан эмчлүүлсэн байна. Гэвч эдгээр хүүхдүүд зөвхөн нэг удаа хэвтэн эмчлүүлээд эдэгдэггүй. Дахин дахин ирж эмчлүүлэх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн дон тухайн хүүхдийг насан туршийн өвчтэй болох аюулыг дагуулж байдаг гэсэн үг.

Тиймээс бид хүүхдүүдээ цахим хэрэглээг зүй, зохистой хэрэглэхэд нь анхаарах, тэдний цахим хэрэглээнд хараа хяналт тавих, зөвлөх асуудал чухал байгаа юм.

Тийм ч учраас бид "Аюулгүй интернэтийн өдөр" арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.  Үүний хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ ГХЗХГ/ , Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтарсан ажлын хэсэг байгуулаад оролцогч талуудаар Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гурван агуулга бүхий жилийн төлөвлөгөө гарган ажиллах гэж байна.

1-рт: Хууль эрхзүйн орчныг сайжруулъя, нэмэт өөрчлөлт оруулъя

2-рт: Цахим хэрэглээг зөв, зохистой болгоё, сөрөг муу мэдээллийг гаргахгүй байя, мэдээллийг шүүлтүүртэй өгөх тал дээр технологийн ямар дэвшил гаргаж хяналт тавих боломжтой вэ гэдгийг судалж байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд "Family lock" буюу гэр бүлийн хүрээнд хязгаарлалт, хяналт хийдэг болох программ хөгжүүлэхээр ярилцаж байна.

Мөн "Нэг бүртгэлтэй дугаар-нэг цахим хаяг" гэдэг нэртэй үүрэн телефоны оператор компаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Нэг үгээр эмх замбараагүй нэр, ус нь тодорхойгүй олон хаяг бусдыг хохирогч болгох эрсдлээс сэргийлье л гэж байгаа юм.

3-рт: Нөлөөллийн ажил. Энэ ажилд багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, хэвлэл мэдэллийнхэн бүгд хамтарч ажиллах шаардлагатай. Ядаж л хэвлэл мэдээллийнхэн гарч байгаа мэдээллийг тэр чигт нь мэдээлж бусдад сэдэл өгөхөөсөө илүүтэйгээр хор уршгийг нь зөвөөр ойлглуулах шаардлагатай гэсэн үг.  

 

Д.БУДЗААН ЦЕГ-ЫН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН АХМАД: ӨНГӨРСӨН ОНД ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА 200 ГАРУЙ БҮРТГЭГДСЭН

Улсын хэжмээнд 400 гаруй PC тоглоомын газар байна. Эдгээрийн зарим нь хууль бусаар, зарим нь хууль ёсны зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангахгүй орц, хонгилд үйл ажиллагаа явуулдаг. Мөн гэмт хэргийн багагүй хувь нь PC тоглоомын газар үйлдэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас цахим тоглоом руу чиглэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж одоогоор 24 газрын үйл ажиллагааг зогсоосхоор болоод байна. Гэхдээ бид энэ бүхнийг бүр мөсөн хязгаарлаж чадахгүй учраас хүүхдүүдээ донтуулахгүй байх, хэрэглээг нь зүй зохистой болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

 

 ХХЗХ--НЫ МЭРГЭЖИЛТЭН С.БАТБОЛД: ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗҮЙЛ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭН ДЭЭР ХХЗХ АНХААРЧ АЖИЛЛАДАГ

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлэхдээ зарим мэдээллийг шүүлтүүртэй үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс үйлчлүүлэгчид өөрсдөө шаардлагаа тавиад үйлчилгээгээ хязгаартай авах боломжтой гэсэн үг. Нөгөө талаас ХХЗХ интернэтийн үйлчилгээ үзүүлэгч газруудтай хамтраад монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн мэдээ, мэдээлэл нэвтрүүлсэн цахим сайт, апликейшнүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хязгаарлалт хийх арга хэмжээг авдаг. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зөв маш зөв :Зөв санаач**** байна 2018-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?