МОНГОЛ УЛС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧГҮЙ БОЛЛОО

2018-02-07  

Монгол Улсын ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Гэвч түүний энэ эрхийг Үндсэн Хуулийн Цэц түдгэлзүүллээ. Ингэснээр Монгол улс цэргийн командлагчгүй боллоо.

Асуудлыг тодруулбал:

Үндсэн хуулийн цэц 1-р сарын 31-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаараа "Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх" асуудлыг хянан хэлэлцээд Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч байх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байх юм.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5

Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно  гэсэн заалт байдаг бөгөөд энэ нь УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан гэж ҮХЦ үзжээ.

Гэвч,

Уг заалт нь УИХ-ын хууль тогтоох эрхэд ямар ч байдлаар халдаагүй буюу "дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед УИХ, Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх эрхийг хууль гаргаж тогтоож өгнө"  гэж зүйлчилсэн байдаг.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч буюу Ерөнхий командлагчийн эрхийг хуулиар хязгаарласан хэрэг.

Харамсалтай нь ҮХЦ хэт нэг талыг барьж Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч байх эрхийг ийнхүү түдгэлзүүллээ.

Энэ бол ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах гэсэн УИХ, ҮХЦ хоёрын хуувилдаан гэж зарим иргэд хардаж байна.

Ийнхүү 1-р сарын 31-нээс эхлэн манай улс Зэвсэгт хүчний ерөнхий командлагчгүй болж хэн энэ албыг хаших нь тодорхойгүй үлдлээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :odoo ene medleggui bolovsrol dooguur uls tord orj alban tu****al toroor togloson uls toriin ene namuudiig nam daraxgui bol bid amdrax ex orongui bolox nee muusain ut xorxoi joom bisaanuudiig diilex yumsan 2018-02-07
Zochin :30 жил мэдээгүй явсан хэрэг үү ? 2018-02-07
od:huue tord ****hsan hulgaich deeremchin eh ornoosoo urvagchdaas bur bolohoo baisan gants hoyor ****iig ng hashraaj boldoggui yumuu.INgeed l ard tumneeree ****algaad l hevteed baihuu tumen olon minee... 2018-02-08
od:Huvisgal hiigeed niigmiin tsusiig hanaj bolohgui l baihdaa te.Minii ue ch yahav ingeed 27 jil ****algaad ongorloo.ULdej baigaa ur huuhduudiinhee tuluu yadaj tolgoi deer ng suusan yaltanguudiig tseverlej ogchood ireeduid ng gerel asaaqchaad uheh yumsandaa... 2018-02-08
ЦЭЦ:ХЭН ХЭН ЦЭЦИЙН ХУРАЛД ОРСОН БОЛОО НЭРИЙГ БАС ХЭН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БОЛОХЫГ ЗАРЛААЧ 2018-02-08
зочин: ЕРӨНХИЙЛӨГЧ Монгол Улсын ****т хүчний ерөнхий командлагч байэа гэсэн Үндсэн хуулийн заалт хүчингүй болсон юм уу??? ЦЭЦ энэ асуултад тайлбар өгөөч...... монголын ард түмэн мэдэх ёстой чухлын чухал ойлголт билээ. 2018-02-12
мгшүлдю:дорд боолуудад хамаагүй асуудал бололтой, агуу их удирдагчид хоорондоо шийдэх болой 2018-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?