ОРОС УЛСЫН ДИПЛОМАТЫН ӨДӨР БОЛЖ БАЙНА

2018-02-08  

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Александр Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Дарханчууд болон Монголын хойт бүсийн иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.  

Энэ онд Улан-Үд, Дархан хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийг ойг  тэмдэглэн өнгөрүүллээ. Дархан-Уул аймаг нь үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилтоо  хэрэгжүүлэхэд Монголын хойт бүсийн үйлдвэрлэлийн төв хотыг  300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн юм. Энэ төлөвлөгөө нь  Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридорын  байршилтай тохирч байгаа гэж Ерөнхий консул А.Ц.Доржиев  онцоллоо. Орос Улсын Ерөнхий Консулын газар нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Буриад улс болон хил орчмын  хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  санаачилга гаргасны үр дүнд,  хоёр улсын бараа эргэлтийн 83 хувийг бүс нутгийн худалдааны сүлжээ бүрдүүлж байна.

Ерөнхий консул А.Ц.Доржиевийн биечлэн санаачилснаар Орос улсын дипломатын өдрийг сүүлийн жилүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад жил бүр тогтмол тэмдэглэж, Монгол, Оросын найрамдлын гишүүн байгууллага, хүмүүс, багш, оюутан сурагч хүүхдүүд  хамтран Орос хэлний олимпиад, дуу, бүжгийн наадам, зураг, өгүүлэл бичлэгийн уралдаан зохион байгуулж хэвшсэнд иргэд олон нийт талархал дэвшүүллээ.

ОХУ-аас Дарханд суугаа Ерөнхий консулын газрын харъяал бүс нь тэлж Орхон аймаг, Эрдэнэт хотыг хариуцахаар болсонтой холбогдуулан консулын газарт ажилладаг дипломат ажилтнуудын орон тоо ч нэмэгджээ.

 

 

 

Дархан хот. 2018 он.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?