Б.ГАЛААРИД: МСНЭ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ХҮЧИРХЭГ НЭГДСЭН ХОЛБОО БОЛГОЖ, ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ

2018-02-08  

МСНЭ-ийн XVII Их хурал МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридын Үндсэн илтгэл, Ажлын алба, Хяналтын зөвлөлийн тайлангаар үргэлжиллээ.

Үндсэн илтгэлээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, МСНЭ болон түүний үйл ажиллагаа, салбарын хэмжээнд шийдвэрлэх арга замууд гэсэн сэдвийг хөнджээ. Тухайлбал “1990-ээд оноос хойш хэвлэн нийтлэх эрх чөлөөг Монголын сэтгүүлзүй олж авсан. Үүнээс хойш мэргэжлийн сэтгүүл зүй шинээр төлөвших үйл явцад ололт амжилт болон тулгамдаж байгаа асуудал олон гарч байна. Тухайлбал, хараат бус байдлыг хуульчлан баталж чадаагүй учраас нийгмийн зүгээс шүүмжилдэг гол хүчин зүйл болоод байна. Ёс зүйн асуудлыг бид эргэж ярих ёстой. Ёс зүйг хэрхэн дүгнэж цэгнэх, арилгах талаар ярилцаж, Их хурлаараа тодорхой шийдэл гаргах байх гэж хүлээж байна. Хэвлэлийн эрх чөлөөг дахин баталгаажуулах ёстой, уламжлалт сэтгүүлзүй алдагдаж байгааг анхаарах ёстой” хэмээв.

Тэрбээр мөн МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг хоёр удаа сонгогдон хийсэн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа мөн танилцуулаад, цаашид нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн ажил байгааг онцлов. Тухайлбал “Миний бие 2011 оны 12 дугаар сарын 10-наас хойш МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Цаашид МСНЭ-ийг Сэтгүүлчдийн нэгдсэн төв байгууллага гэдгийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай. Хүчирхэг, мэргэжлийн нэгдсэн холбоотой байж, нэгдмэл байдалд орж байж илүү далайцтай үйл ажиллагаа явуулах чадамжтай болно. Салбарын эв нэгдэлгүй, амиа бодсон байдал нийгэмд бидний нэр хүндийг унагаж байна. Тиймээс бүх холбоо нэгдэж, дээд байгууллагаараа төлөөлдөг байх хэрэгтэй. Дараагийн удирдлагадаа энэ ажлыг хийгээсэй гэж хүсч байна. Хуулиараа баталгаажуулаад, төсвөөс санхүүжүүлж байж сэтгүүлзүйн төв байгууллага хүчирхэгжиж, санхүүгийн асуудлаас ангижрах гарц бий.

Хоёрдугаарт, МСНЭ-ийг Төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай байна. Учир нь эвлэлийн гишүүний татварыг 100 хувь хураасан ч үйл ажиллагааны 10 хувьд хүрдэггүй учир санхүүгийн хувьд маш чадамжгүй. МСНЭ ажлын алба гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жилдээ 36 сая төгрөгийн зардал өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулдаг. Удирдах зөвлөлийн гишүүдэд ч татвараа төлдөггүй хүн байна. Татварт найдах хүндрэлтэй. Тиймээс өөр эх үүсвэрээс санхүүжих шаардлагатай байна. Салбарын ганц толгой байгууллага учраас яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл санхүүгийн хувьд ийм чадамжгүй байх нь учир дутагдалтай. Манай салбарыг төрийн бодлогын хувьд орхичихсон. Илүү хүчирхэг бүтэцтэй болоход удирдах зөвлөл ажиллаасай гэж хүсч байна.

Бидэнд ямар арга зам байна вэ. Нэн тэргүүнд төр болон салбарын хамтын ажиллагааны талаар хандлагаа өөрчилж, аль ч нам ялсан сэтгүүлзүйн салбараа дэмжиж байх нөхцлийг бүрдүүлмээр байна. Сэтгүүлзүйн салбарыг дэмжих нь төрийн үүрэг гэдгийг ойлгуулмаар байна. Тогтвортой хөгжлийн бодлогод чөлөөт хэвлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг тогтоох, мэргэжлийн холбоогоо хуульчлан батлуулах, мэргэжлийн стандартыг тогтоох, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлууд бий. Бид олон зүйлийн үндэс суурийг тавьж өгсөн. Тиймээс цаашид энэхүү үндэс сууринд тулгуурлаад мэргэжлийн дээд байгууллагаа хөгжүүлж авч явахыг уриалж байна” гэлээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд МСНЭ 1951 оноос хойш өөрийн гэсэн байргүй явж ирснийг онцлоод, олон газар нүүж сууж явдаг байсан нь үйл ажиллагаагаа тогтворжуулахад саадтай байсныг дурьдаж, өнгөрсөн хугацаанд гаргасан хүчин чармайлтын дүнд МСНЭ анх удаа өөрийн гэсэн байртай болсныг зарлаад, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурлын даргад гардуулан өгсөн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?