Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.ДАШДОНДОВ яах аргагүй хүндэт зочин.

2016-03-27  

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.ДАШДОНДОВ яах аргагүй хүндэт зочин. Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийг үүсгэн байгуулагч, тус байгууллагын анхны ерөнхийлөгч Ц.Дашдондов "Чөлөөт хэвлэл" төслийн хамгийн анхны удирдах зөвлөлийн гишүүн. Төслийг хүлээн авагч Монголын талын гол төлөөлөгч. Энэ хүн бол Монголын газар хөрсөнд Чөлөөт, ардчилсан хэвлэлийн үрийг тарьсан түүхтэй. Түүний нэг нь Монголын Хэвлэлийн Хүрээлэн юм. Тэрбээр хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг гардан боловсруулсан. Тэр "Эдийн засгийн хараат биш байж, чөлөөт хэвлэл гэж ярих учиргүй. Хэвлэл хараат бус, бие даасан байя гэж хүсэж байвал санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй байх ёстой" гэж хэллээ. Ц.Дашдондов "нөгөө хараат бус, бие даасан, хариуцлагатай, ёс суртахуунтай, ёс зүйтэй" сэтгүүл зүйг нэхсээр байгааг энэ баярын өдөр үзэг нэгт нөхдөдөө сануулахаа мартсангүй.

 

Ц. ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мундаг шүү үг нь хэдий хатуу ч, голыг нь олоод л хэлчихдэг хүн дээ 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?