ТАВУУЛАА СОЁЛЫН ГАВЬЯАТ

2016-03-27  

Хамгийн цаана суугаа настай хүн бол Х.Цэвлээ. Сайн удирдагч, сайн ч бичдэг. "Засгийн газрын мэдээ" , "Ардын эрх"," Монголын Радио, Телевизийн Хороо" зэрэг тухайн үеийн төр засгийн мэдлийн хамгийн том, нөлөө бүхий хэвлэлийг энэ л хүн удирдаж байсан.

Наана нь суугаа залуу бол МХХ-гийн ТУЗ-ын дарга Х.Чилаажав. Зохиолчдын хороо, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан монголын нэртэй яруу найрагч, сэтгүүлч.

Ц.Энхбат бол МХХ-гийн үүсгэн байгуулагч, анхны захирал. Утга зохиолын судлаач, сэтгүүлч энэ эрхэм бас чадварлаг менежер. Тэрбээр MNB, ТВ9, ETB, NTB зэрэг телевизийг чадварлаг удирдсан. Одоо харин CONTROL.MN мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, шинэ салбарт хүчээ сорихоо шийдсэнээ дуулгалаа.

Т.Баасансүрэн зохиолч, сэтгүүлч. Монголын сэтгүүлчдийн байгууллага, Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байсан, одоо ТВ9 телевизийн захирал.

Судлаач. Ү.Хүрэлбаатарыг дууны үг бичдэгээр нь голдуу мэддэг. Тэгвэл Хүрэлбаатар бол нийслэл Улаанбаатар хотын "Улаанбаатар" сонины эрхлэгчээр олон жил үр дүнтэй ажилласан. Дагавар олон сонин эрхэлж байсан чадварлаг удирдагч . Ийм зочид нэг дороо суужээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пүрэвсүрэн С:Х.Цэвлээ, Ц.Энхбат, Т.Баасансүрэн... Монголын сэтгүүл зүйн түүхэнд тод мөтэй дарга нар минь. 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?