НӨАТ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

2016-03-28  
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг эдийн засгийг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулахад чиглэсэн төрийн бодлого гэж ойлгож болох. Өөрөөр хэлбэл төрийг шилэн данстай болгосон шиг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг  ч ил тод, эмх цэгцтэй, болгож буй нэг хэлбэр юм.

НӨАТ-ын систем Монголд 1998 оноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өнөөдөр ч энэ зарчмаараа явж байгаа. Өөрчлөгдсөн нэг зүйл нь өмнө нь хяналтыг татварын байгууллага хийдэг байсан бол одоо иргэд хянадаг болчихсон. Гэтэл иргэд өнөөдөр хянаад байгаа эсвэл хохироод байгаадаа эргэлзэж эхлээд байна.

НӨАТ-ын баримт авбал тухайн авсан бүтээгдэхүүнийхээ 10 хувийг нэмж төлж байна гэх иргэдийн гомдлын мөрөөр “100 айл” барилгын материалын төвийг зорилоо. Улаанбаатар хот дахь барилгын материалын хамгийн том төвлөрсөн зах буюу бидний хэлж заншсанаар “100 айл”-ын томоохон барилгын материалын дэлгүүрүүд аль хэдийн НӨАТ-аа тайлагнагч байгууллага болжээ. ОDCON TECH, 100 айл төв, JOBY, Цалам, Материал хаус, Бүрд худалдааны төв зэрэг томоохон байгууллагууд үүнд хамаарна.  

-ИРГЭДИЙН ЭРГЭЛЗЭЭ-

"ОDCON TECH" худалдааны төвийн түрээслэгчтэй хэсэг ярилцлаа. Тэрээр дундаж бүргэд хаалгыг 350 мянгаар оруулж ирдэг гэнэ. Ингэхдээ гааль дээр 10 хувийн татвар төлдөг тиймээс худалдан авагчдад НӨАТ-ын баримт олгох юм бол авсан бүтээгдэхүүний 10 хувийг нэмж тооцно гэлээ. Гэхдээ худалдан авагчдад баримт авахаасаа илүү хямдхан авахыг боддог гэнэ. Бас нэг түрээслэгч, хэрвээ падан авахаар бол бараагаа доош нь буулгах боломжгүй, байгаа үнээр өгөхөөс өөр аргагүй байдаг талаар ярилаа. Ер нь түрээслэгчдийн дийлэнх иймэрхүү байр суурьтай байна. Харин жилийн орлого нь 50 саяын босгыг давсан цөөхөн хэдхэн аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтыг ямар нэгэн асуудалгүй олгож буй бөгөөд ихэвчлэн томоохон компанийн нэрийн дэлгүүрүүд байх ажээ.

-"100 айл"-ын барилгын материалын төвөөр үйлчлүүлж байгаа зарим иргэдээс худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өссөн эсэхийг тодрууллаа.

-Сүхбаатар дүүргийн иргэн Т.Сүхжаргал: Үнэ айхтар өссөн юм бол анзаарагдахгүй байна. Харин  НӨАТ-ын баримтын талаар наймаачид нэлээд буруу ойлголттой байх шиг. Эд чинь өмнө нь гэсэн НӨАТ-тай бараа зарж байсан биз дээ. Харин баримт хэвлэж өгөх болохоор 10 хувь нэмэх гээд байгааг ойлгохгүй байна. Бүгд өгөх ёстой юм уу эсвэл падан өгдөг газруудаар л үйлчлүүлэх ёстой юм уу ер нь их эргэлзээтэй байна. Баримт авъя гэхээр үнээ буулгахгүй гэх юм. Бид хангалттай буулгасан ярьж авахаар бол 10 хувиа төлөөд ав гэх газрууд ч мэр сэр байна.

-Сонгино хайрхан дүүргийн 2 хорооны иргэн Г.Алтанхуяг: Нэг л сайхнаар тайлбарлаж, сугалаагаар бамбай хийж байна. НӨАТ бол үндсэндээ давхар татвар гэж хэлэхэд буруудахгүй. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр ард түмэн хохирч байна гэдгийг даанч нэг ойлгохгүй байна. Энгийн жишээгээр бодоод үзье л дээ. Импортлогч компани гадаадаас бараа оруулж ирэхдээ НӨАТ-ыг төлнө. Тэгээд тэр мөнгөө нэмээд дэлгүүрүүдэд шахна. Дэлгүүр цаашаа иргэдэд НӨАТ-д төлсөн мөнгөө нэмээд худалдана. Ингээд иргэд бөөн НӨАТ шингэсэн бараа худалдаж авч байна. Ийм л нэг систем яваад байна.

Иргэд ийм байр суурьтай байлаа. Харин энэ талаар Сүхбаатар дүүргийн татварын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа.

-"НӨАТ-ын баримт олгохгүй байгаа газрууд босгоо даваагүй байгууллагууд гэсэн үг. 50 саяын босгоо давсан байгууллагуудтай л НӨАТ-ын тухай ярина. Гэхдээ босго даваагүй ч гэсэн сайн дурдаарай НӨАТ-аа тайлагнагч болж болно. Энэ нь нээлттэй. Харин бүгд "E-barimt" аа олгоод явж байгаа. Тэр үнэ нэмсэн гэсэн асуудал огт байхгүй, ААН-үүд НӨАТ-ын 10 хувь нэмж зарах ямар ч үндэслэл байхгүй" гэлээ.    

Дүүргийн татварын хэлтсээс энэ чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ гаргаж мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрчимтэй хийж байгаа ажээ. Одоогоор 100 айл төв дээр томоохон худалдааны төвийн дунд гурваас, дөрвөн дундын кассын машин ажиллаж, татварын мэргэжилтэн иргэдийн асуусан бүхий л асуултад хариулт өгч байлаа. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Яг ийм юм болоод байгаан ингээд тайлбарлаад лаөгсөнд баярлалаа 2016-03-28
zochin:ter teneg hudaldagch nar ni ymar ch oilgoltgiui unee nemeed bh ym 2016-03-28
Бат-Үүл:noat-iin sugalaanii mongoor tsetserleg surguuli emneleg bariyooo 2016-03-28
oogi:ene ih mungiig demii tsatsaj bsnaas aj uildverjiltdee ashiglaval deer bhda 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?