ЭМГЭНЭЛ

2018-02-23  

Цэндийн ДАМДИН (1957-2018)

Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Москва хотноо зохион байгуулагдсан Зуны XXII Олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, Испани улсын Барселона хотноо 1979 онд явагдсан самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн хошой аварга цол хүртсэн, Монгол улсын өсөх идэр начин, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, профессор Цэндийн Дамдин нь 2018 оны II сарын 22-ны өдөр зуурдаар таалал төгсөж, олимпийн их гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Цэндийн Дамдин нь 1957 оны III сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улиастай хэмээх газар мэндэлж, бага залуу наснаасаа үндэсний бөх, самбо, жүдо бөхийн төрлүүдээр  хичээллэн, 1976 оноос улсын шигшээ багийн гишүүн болж, хот, улсын болон олон улсын тэмцээнд удаа дараалан түрүүлж, жүдо бөхөөр 1980 онд олимпийн анхны мөнгөн медаль хүртсэн гавъяатан билээ.

Тэрбээр 1985 оноос улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, өндөр зэрэглэлийн олон арван тамирчин шавь нарыг бэлтгэхийн зэрэгцээ жүдо бөхийн анхны Олон улсын шүүгчийн зэргийг авч, Олимп, тив, дэлхийн тэмцээнүүдэд шүүгчийн хүндтэй үүргийг Монгол улсын нэрийн өмнөөс нэр төртэй биелүүлэн ажиллаж байв.

Ц.Дамдин 1992-1999 онуудад Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Биеийн Тамирын Дээд Сургуульд профессор багшаар ажиллаж, спортын мэргэжилтэй боловсон хүчин, багш дасгалжуулагч бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан нэртэй сурган хүмүүжүүлэгч байлаа.

Тэрбээр 1999-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2005 оноос өдгөө хүртэл дэд ерөнхийлөгчийн албыг хашиж, 1980, 1988, 1992, 2000, 2002, 2004, 2008, 2012, 2016 оны 9 удаагийн зун, өвлийн Олимпийн наадамд тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөр оролцсон, Монголын спорт, олимпизмын үзэл санааг хөгжүүлэх үйлсэд ухамсарт амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан нэрт зүтгэлтэн байсан юм.

Спортын хамт олондоо “Да багш” хэмээн хүндлэгдэн олон шавь нарынхаа хайр талархлыг хүлээж, зөв сэтгэл, үлгэр жишээч амьдрал, ариун тунгалаг үзэл бодлоороо биднийгээ гийгүүлэн явсан эрдэмт багш, амьдралын замч Ц.Дамдин таны гэгээрсэн сэтгэл, хөдөлмөрч даруу зан, спортын суу алдар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
 

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СПОРТ ХОЛБООД
ГЭР БҮЛ , АХ ДҮҮ , ҮР ХҮҮХЭД , ТӨРӨЛ ТӨРӨГСӨД , АНД НӨХӨД

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:UM MANI BAD MI HUM BURHANI OROND OCHOOROI 2018-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?