МАХН–ААС ЭМС-ЫН САЙДАД Г.ЛХАГВАСҮРЭНГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

2016-03-28  

Баасан гарагт хуралдсан МАХН-ын бага чуулганаар ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Г.Лхагвасүрэн нь АШУИС-ийн захирлаар ажилладаг бөгөөд өмнө нь МАХН-аас санал болгосон С.Жамбалжав эмчийн дараа түүнийг сайдад нэр дэвшүүлэх тухай санал гарч  байсан юм. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич. Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч. Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, АУИС-ийн Сургалтын албаны дарга, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал, 2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессороор ажиллаж байжээ.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ЭМСЯ-ны гэж бичих байж 2016-03-28
сэтгэгдэл:Ядахдаа хүний овгийг зөв тавьдаг болоосой.бас намтар түүхийг нь нимгэн л юм бичиж хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү 2016-03-29
Зочин:Ц.Лхагвасүрэн сайд хийж чадна шүү харин 2016-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?