Баасан гарагт хуралдсан МАХН-ын бага чуулганаар ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Г.Лхагвасүрэн нь АШУИС-ийн захирлаар ажилладаг бөгөөд өмнө нь МАХН-аас санал болгосон С.Жамбалжав эмчийн дараа түүнийг сайдад нэр дэвшүүлэх тухай санал гарч байсан юм. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич. Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч. Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, АУИС-ийн Сургалтын албаны дарга, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал, 2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессороор ажиллаж байжээ.
А.САЯН