Сэтгүүлчдийн арми их томорчээ. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17-р хурал буюу сүүлчийн их хурлаар 4000 орчим сэтгүүлчтэй гэсэн тоо гарсан. Арваас нэг төлөөлөгч гэдэг журмын дагуу 300 гаруй сэтгүүлч их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Тоон үзүүлэлтээр ахисан ч, асар их ухралт хийсэн он жилийг ардаа үджээ, бид. Ажиллах хууль эрх зүйн орчин ч улам дордсон. Олон сэтгүүлч ажиллах, ард иргэдийн өмнөөс хардах эрхээ ч хаалгасан гэж хэлж болно. Улс төрчид хэвлэл мэдээллийг бүрэн хянаж, хуулиар сүрдүүлэн далайлгаж чадаж байна. Сэтгүүлчдийн дийлэнх нь улс төрчдийн тогоог шагайх болсон нь нэн гунигтай. Хэдий Монгол улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжөөд 105 дахь жилтэйгээ золгож байгаа ч бидний үнэн төрх ийм л байна.