“FRC PLUS: INVESTMENT” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2018-03-06  

Хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэх, энэ зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “FRC PLUS: Investment” илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогчдод нас, хүйс, мэргэжил, боловсролын ямар ч шалгуур тавихгүй бөгөөд хүссэн хэн бүхэн “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдөх боломжтой.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдах уралдааны эхний шатанд оролцогчид илтгэлийнхээ хураангуйг, хоёрдугаар шатанд дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр шатнаас шалгарсан оролцогчид FRC PLUS-ын тайзнаа гарах эрхтэй болох юм. Гурав дахь буюу урнаар илтгэх, яруу илэрхийлэхийн үе шатны шалгаруулалтыг дүрс бичлэгт буулган Хорооны цахим хуудсанд байршуулна.

Хороо цаашид санхүүгийн зах зээлийг таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс FRC PLUS-ыг цувралаар зарлан явуулж байх юм.

2018.03.06

FRC PLUS: INVESTMENT ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Уралдааны зорилго

Хөрөнгийн зах зээлд ажиллаж, тус зах зээлд хөрөнгө оруулж буй хүмүүсийн ажил, амьдралаас олж авсан туршлага, мэдлэг, судлаачдын хөрөнгийн зах зээлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих, хөрөнгө оруулалтын боломжууд, тэдгээрээс хүртэх өгөөж, хүлээх эрсдэлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Хоёр. Сэдэв

1. Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж

2. FinTech – Хөгжил

Гурав. Хамрах хүрээ

Оролцогч бүрд нээлттэй ба мэргэжил, нас, хүйс, иргэншил харгалзахгүй.

Дөрөв. Ерөнхий шаардлага

4.1. Илтгэлийн хураангуйд дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:

- Нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын, эсхүл сургуулийн нэр, албан тушаал болон мэргэжлийг бичсэн байх

- Илтгэлд тохирох нэрийг оноож өгөх

- 2000 үгэнд багтаан монгол хэл дээр бичих бөгөөд үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх

- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх /Эш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах./

4.2. Илтгэлийн танилцуулга:

- Илтгэлийн танилцуулгыг PowerPoint файлаар ирүүлэх

- Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх

- Илтгэлийн танилцуулга нь илтгэлийн гол санааг агуулсан 15-аас дээшгүй хуудас байх.

4.3. Илтгэх чадвар

- 15 минутад багтаах

- Үзэгчдэд санаагаа хүргэх чадвар

- Үгийн сонголт, ярианы чадвар

- Биеийн хэл, хувцаслалт

Тав. Шалгаруулалт

Нэгдүгээр үе шат: Илтгэлийн хураангуйг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл электрон хэлбэрээр frcplus@frc.mn хаягаар ирүүлнэ. Зохион байгуулагчид илтгэлийн хураангуйтай танилцаж, тэнцсэн оролцогчдыг хоёрдугаар шатанд оруулна.

Хоёрдугаар үе шат: Оролцогч хоёрдугаар шатанд өөрийн бэлтгэсэн танилцуулгыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 17:00 цаг хүртэл frcplus@frc.mn цахим хаягт ирүүлнэ. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны 10 цагт СЗХ-ны байранд ирж, илтгэлээ танилцуулах ба хоёрдугаар шатны шалгаруулалт явагдана. Хоёрдугаар үе шатанд 6 оролцогч шалгарна.

Гуравдугаар үе шат: Шалгарсан 6 оролцогч өөрийн илтгэлээ шүүгчид болон үзэгчдэд уран яруу, чадварлагаар танилцуулах ба шалгаруулалт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдана. Зохион байгуулагдах цаг болон газрыг жич мэдэгдэнэ. Шалгарсан 6 оролцогчийн илтгэлийг дүрсжүүлж, Хорооны цахим хуудсанд байршуулж,олон нийтэд хүргэнэ.

Тав. Шагналын сан

I-р байр - Өргөмжлөл, 2,000,000 /Хоёр сая төгрөг/

II-р байр - Өргөмжлөл, 1,500,000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/

III-р байр - Өргөмжлөл, 1,000,000 /Нэг сая төгрөг/

Зургаа. Мэдээлэл авах хаяг, холбоо барих утасны дугаар

Хаяг: Үнэт цаасны газар, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын IV-р байр, Бага
тойруу 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот 15160, Монгол улс.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261893 утсаар лавлана уу.

Долоо. Үр дүн

Энэхүү уралдаант шалгаруулалт нь олон нийтэд хөрөнгийн зах зээлийг таниулах, иргэд олон нийтийн тус зах зээлийн талаарх мэдлэг, сонирхлыг дээшлүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн болоод шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, үүнээс хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн хандлагын талаарх шинэ санал санаачилгыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ Хорооны үйл ажиллагааг таниулан сурталчлах, санхүүгийн зах зээл дэх иргэдийн оролцоог дэмжих ач холбогдолтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 до****аас 2,000 до****ыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулж байна. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дууд**** хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбогдоно уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 3-р сарын 6-нд GAA-д Колумби хотод болсон 2018-03-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?