АЛТАЙН СҮРЛЭГ НУРУУНЫ БҮРГЭДЧИД НИЙСЛЭЛД АЙЛЧИЛЛАА

2018-03-06  

Нүүдэлчин ард түмний хоол хүнсээ олж авах гол арга нь ан гөрөө хийх билээ. Махчин шувууг гаршуулан дасгаж, ан агнахад сургадаг 6000 жилийн түүхтэй шувуулахуйн соёлыг Казахын ард түмэн өнөөг хүртэл уламжлан хадгалан хөгжүүлж байна. Монгол Улсад гаршуулж буй бүргэдүүд 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ.

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 2000 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна.

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч нөхрийн барьсан ангийн арьсаар урласан үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан олны нүдийг хужирлалаа. Тэмцээний тэргүүн байранд 75 жил бүргэд гаршуулан сургаж буй Улаанxус сумын бүргэдчин 88 настай Б.Байтей, дэд байранд Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гуравдугаар байранд С.Башаxан, тусгай байранд Х.Елик нар шалгарав. Хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчингээр Б.Хайзым тодорлоо.

Тус арга хэмжээг сонирхохоор дотоод гадаадын олон жуулчид, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, нийслэлийн иргэд гэр бүл, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Хүйтний улиралд Бүргэдийн баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

Бүргэдийн баярыг зохион байгуулдаг болсноос хойш шувуулахуйн зан үйл илүү хөгжиж олон улсад танигдаж байна. Тус баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны үр дүнд 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байдаг. Энэ нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа, Монгол хүн бүрийн бахархал юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 до****аас 2,000 до****ыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулж байна. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дууд**** хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбогдоно уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 3-р сарын 6-нд GAA-д Колумби хотод болсон 2018-03-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?