УЛСЫН ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ, НАЧИН Э.ДАШ НАРЫН ДӨРВӨН БӨХӨӨС СЭРГЭЭШ ИЛЭРЛЭЭ

2018-03-09  

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ.

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн.

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн дөрвөн бөхийн нэрийг зарлалаа.

БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтээс үзэхэд

Өнөө жилийн үндэсний баяр наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрчээ.

“А” сорьцын шинжилгээнд  бүдэрсэн нэг бөх “Б” сорьцын шинжилгээн хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тул одоогоор нэрийг нь нийтэд зарлаагүй байна. 

Уг шинжилгээг баяр наадмын бус үед авсан тул бөхчүүдийн цолыг хураахгүй бөгөөд барилдах эрхийг нь хоёроос зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зориг:Сайхан бөхчүүдийг ид барилдах торгон ирэн дээрээ байх үед нь мохоох нь ээ. 2018-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?