АВТОМАШИН АЧИЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛНА

2018-03-12  

НИТХ дахь АН-ын бүлэг хотын хөгжилтэй холбоотой асуудлыг иргэдээр хэлэлцүүлж “хотын шийдэл” гаргаж, нийслэлийн удирдлагуудад санал болгодог уламжлалтай. Тус бүлэг энэ удаа иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа автомашин ачилтын асуудалд анхаарлаа хандуулаад байгаа юм байна. 

Нийслэлийн хэмжээнд автомашин ачилтыг НИТХ-аас баталсан журам болон ХЗДХ-ийн сайдын тушаалаар баталсан журмаар зохицуулж байсан юм. Гэвч эрх зүйн зөрчлийн улмаас уг журмууд хэрэгжих боломжгүй болсон.  

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл ачилтын 17 компани ажилладаг боловч ямар үндэслэлээр, хаанаас ачиж буй нь иргэдэд тодорхой бус байгаа. Энэ мэтчилэн тээврийг хэрэгслийг нь ачиж буй байдал иргэдэд ойлгомжгүй, тодорхой бус болж олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Иймд уг асуудлыг иргэдэд ойлгомжтой болгож, ачилтын компаниудыг илүү хариуцлагажуулах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг ХЗДХЯ руу албан бичиг хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Өнөөдрийн байдлаар Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, НИТХ-ын 2016 оны 33/35 дугаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” тогтоол зэргийг зөрчсөн тээврийн хэрэгслийг “Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаал “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам-ыг үндэслэн зөөж шилжүүлж, түр саатуулж байна. Гэвч хууль зүйн сайдын А/190 дүгээр тушаалд дурдагдсан Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалт нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон тул энэхүү А/190 дугаар тушаал нь хэрэгжихэд хүндрэл бэрхшээл учирч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд маргаан бий болох үндэслэлтэй гэж үзэж байгаа тул НИТХ-аас Хууль зүйн яамтай хамтран ажиллаж дээрх А/190 дугаар тушаалыг шинэчлэн батлуулах шаардлагатай байна” гэжээ.

Тус бүлгийн саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжиж, журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг  гаргаж ажиллахаа мэдэгдсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?