АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙН АХМАДУУД АВТОБУСНЫ ЗАРДАЛ ОЛГОНО

2016-03-29  

Алслагдсан дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчсон зардлыг нь нөхөн олгохоор болжээ. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн системд шилжсэнээс хойш ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй зорчих цахим төлбөрийн карт олгож байгаа ч алслагдсан дүүрэг буюу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим картаа аваагүй байгаа юм. Тэгвэл эдгээр хүмүүст цахим төлбөрийн картын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгохоор болсон байна. Мөн тус дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр 2016 оны 1 дүгээр улиралд зорчсон зардлыг нийтийн тээврийн газраас нөхөн олгох захирамжийг гаргажээ.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Puujee:Ямар удаан шийдэгдэв мөнгө вэ.Сураг нь сонсогдоод л байсан 2016-03-29
Соко:Хөөрхий дөө улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хамаг сайхан залуу насаа зориулсан хүмүүст төр ингэж хадах гэж дээ. Аль хэдийн шийдвэрлээд хурдан олгох байсын 2016-03-29
kevin garnett:yamaidaa 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?