ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ ҮҮ?

2016-03-29  

Хүүхэд харах үйлчилгээ 4 сарын 1-ээс хүүхдүүдээ албан ёсоор авч эхэлнэ. 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол төсөвлөгдсөн мөнгөөр энэ жил 10 орчим мянган хүүхэд харах боломж бүрдээд байгаа юм.

Энэ төсвийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээнд хөдөө орон нутагт 4415, нийслэлд 5913, нийтдээ 10,328 хүүхэд хамруулах квотыг баталсан байна. Энэ дагуу хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд эхний ээлжид 4 сарын 1-ээс өмнө харъяа хороо, дүүргийнхээ ХГБХХ-ны нийгмийн ажилтанд хандан хүүхдээ хаана байрлаж байгаа, хүүхэд харах үйлчилгээний төвд өгөх боломжтойг асууж, үйлчилгээний төвийн багштай холбогдох дугаар болоод хаягийг нь аваарай. Үүний дараа та хүүхэд харах үйлчилгээний төвийн багштай шууд холбогдон хүүхдээ бүртгүүлж, өгөөрэй.

Хүүхдээ бүртгүүлэхдээ :

• Хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зураг, аав ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар

• Цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн бичиг

• Унтлагын болон биеийн тамирын хувцас • Ариун цэврийн хэрэгсэл зэрэг зүйлсийг бэлтгэх юм.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
энэрэл:Энэ үйлчилгээ яг энэ үнээрээ хэрэгжиж эхэлбэл хүүхдүүд харж байгаа хүнд хэцүүхэн л санагдаж байна. Дэндүү бага юм биш үү 2016-03-29
maamuu naash ir:surguuliin omnoh bolowsrol bol ondor hogjitei ornuudad hamgiin c****al bur hamgiin c****al asuudal baidag. surguuliin omnoh bolowsroliin mergejilteniig bodolgiin daguu zan aash, medleg bolowsrol, setgel zui, uhamsar tolowshil talaas ni bur nariin sain beldeh yostoi bolow uu gej bodhiin. Huuhed sudlaachid 0-3 nas hurtel huuhdiin tarhinii 90% ni tolowshij togtdog, uldsen 10% ni 10 hurtleh nasand ni tolowshidogoo gedeg. Huuhed bol uls ornii ireedui iim c****al asuudal ingej hongon handhiig ni buruu gej bodoh yum. tsetserlegiin bagshiig surgaltaar beldene gedeg neg l bishee ymar togooch, uschin, jolooch beldej bgaa bishdee. ingej dampuurch baihaar huuhed humuujih standartiin daguu tsetserleguud bariad, tsetserlegiin bag****a iluu chanartaigaar beldwel..... 2016-03-29
Moki: ulsaas mungu awhaas gadna etseg ehchuudees n baga hemjeenii tsalin awsan n zuw bhaa 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?