Энэ хаврын анхны ноолуур эхнээсээ ченжүүдийн гарт ирээд эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ямааны ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр үнэтэй байгаа юм байна. Тодруулбал, ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80 мянган төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.
Өнгөрсөн жил өдийд нэг кг ноолуурыг 80 орчим мянган төгрөгөөр авч байсан ч ханш нь унаж, 40 мянга руу орж сүүлдээ буцаад 68 мянга хүртэл өсч байсан. Манай улс жилдээ 7000 орчим тонн ноолуур авч, үүнийхээ 700 орчим тонныг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг байна.
Н.ОДГИЙВ