ПУТИНЫ НОЁРХОЛ ДАХИН ЗУРГААН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОВ

2018-03-19  

Ийм гарчиг бүхий нийтлэл америк болон өрнөдийн хэвлэлд гарч байна. Түүний гол өрсөлдөгч нараас Грудинин -11%, Жириновский 7%, Явлинский -1,7 %-ийн л санал авав. Жириновскийн хувьд угаасаа ялах зорилгогүй нэр дэвшигч. Путины багийн нэр дэвшигч гэж хэлж болно.

Сонгуулийг сонирхолтой, хэлэх ярих, бичих сэдэвтэй болгоход түүнийг ашигладаг гэж улс төрийн тоймчид үздэг. Ялангуяа гадаад бодлогын талаар, гаднын түрэмгийллийн талаар түүнийг яриулах тусам Путинд оноо нэмэгддэг гэдэг. Тэгэхээр түүний оноо бол Путины л оноо гэсэн үг. -Орос оронд сөрөг хүчний орон зай хумигджээ гэсэн дүгнэлтийг өрнөдийн ертөнц хийж байна. Тэр 73%-ийн санал авна гэж байсан ч, 75,6%-д хүрсэн нь дээд рекорд тогтоосон тоон үзүүлэлт юм.

Ийнхүү Путин Орос орныг дахин 6 жил удирдах болов. Хуулиараа дахин дэвших, өрсөлдөх эрхгүй. Өмнөх шигээ нэг алгасаад дахин нэр дэвшиж болно. Үгүй бол Нөзарбаев шиг сонгуулийн хуулиа өөрчилчих боломж бас түүнд бий.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?