САЙД АСАН СЭРГЭЛЭН ЦАГДААД ДУУДАГДАВ

2018-03-20  

Харуй бүрий цагаар хурдан морь уралдуулж зүрхэлжээ. Түүнийг зохион байгуулагч нь УИХ-ын дарга бөгөөд, Монголын Уяачдын Холбооны тэргүүн М.Энхболд, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Сэргэлэн юм.

Холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргын хувьд П.Сэргэлэн Дүнжингарав наадмыг ийнхүү зохион байгуулжээ. Зохион байгуулалт муу, харуул хамгаалалт тааруу байснаас болж 12 хүүхэд унаж бэртэн, 3 эмнэлэгт хүргэгдсэн байна. Соёолон насны хурдан морины уралдаан бүр харах ч юмгүй, харуй бүрий цагаар болсон байна. Эцэг эх, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага гомдол гаргаснаар Сэргэлэнг харьяаллын дагуу Төв аймгийн цагдаад дуудаж шалгажээ.

-Ийм харанхуйд, ийм хурдан соёолон унуулчихаад, та өөрийнхээ бага насны хүү, охиноо уралдаанд зориглох уу? гэсэн асуултанд тэр "хариулж" чадаагүй байна. Харин бусдын үр хүүхдийг тэр зоригтойгоор морь унуулж, харуй бүрий цагаар уралдуулж зүрхэлжээ. Түүнд ямар хариуцлага тооцохыг сонсож, дүгнэлтээ хийцгээе, монголчууд аа.

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ундрах.Г: ММСУХ-ноос хийсэн мэдээллийг дахин дахин уншлаа. Уралдсан хүүхэд, морь 2 л буруутай юм шиг ойлгогдлоо. Уяачид сайн дураараа хүүхэд, морио дагуулж ирчээд, Холбооны зохион байгуулагчид нь уяачдынхаа байдлыг хүлээн авч шийдвэр өгөх гэтэл морь, хүүхэд 2 нь давхчихсан юм байна Тээ. Насанд хүрээгүй хүний тухай, хүүхдийн тухай маш буруу ойлгодог бүлэг хүмүүс байна шүү ММСУХ-ныхон 2018-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?