Харуй бүрий цагаар хурдан морь уралдуулж зүрхэлжээ. Түүнийг зохион байгуулагч нь УИХ-ын дарга бөгөөд, Монголын Уяачдын Холбооны тэргүүн М.Энхболд, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Сэргэлэн юм.
Холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргын хувьд П.Сэргэлэн Дүнжингарав наадмыг ийнхүү зохион байгуулжээ. Зохион байгуулалт муу, харуул хамгаалалт тааруу байснаас болж 12 хүүхэд унаж бэртэн, 3 эмнэлэгт хүргэгдсэн байна. Соёолон насны хурдан морины уралдаан бүр харах ч юмгүй, харуй бүрий цагаар болсон байна. Эцэг эх, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага гомдол гаргаснаар Сэргэлэнг харьяаллын дагуу Төв аймгийн цагдаад дуудаж шалгажээ.
-Ийм харанхуйд, ийм хурдан соёолон унуулчихаад, та өөрийнхээ бага насны хүү, охиноо уралдаанд зориглох уу? гэсэн асуултанд тэр "хариулж" чадаагүй байна. Харин бусдын үр хүүхдийг тэр зоригтойгоор морь унуулж, харуй бүрий цагаар уралдуулж зүрхэлжээ. Түүнд ямар хариуцлага тооцохыг сонсож, дүгнэлтээ хийцгээе, монголчууд аа.