Хаврын, Говьсүмбэр аймагт болсон хурдан морины Дүнжингарав уралдаанд 16 хүүхэд мориноос унаж бэртсэнээс 11-ийг нь аймгийн эмнэлэгт эмчилж, 5-ыг нь Улаанбаатар хот руу шилжүүлжээ. Нэг хүүхэд тархиндаа няцрал авч, бас нэг хүүхдийн хөл хугарсан байна. Бусад нь хөнгөн бэртсэн талаар ЗГХЭГ-ын даргад Гэмтлийн эмнэлгийн дарга, эмч Мөнхсайхан дуулгасан байна. Тэрбээр хүүхдэд оношлогоог хийсэн, хагалгаа хийх шаардлагагүй гэсэн эмч нарын дүгнэлт гаргасан гэж илтгэлээ.
Наадмыг зохион байгуулах Комиссын даргын хувьд Ө.Энхтүвшин Эрүүл Мэндийн Яамны сайд дарга нарт ч уяач хүүхдүүдийн эмчилгээнд анхаарахыг даалгасан байна.
Ц.ХИШГЭЭ