УЛСААСАА БАЯН БОЛСОН С.БАЯРЦОГТ ХААНА ЯВНА ВЭ?

2018-03-21  

Энэ ариун явдал уу?

Дарга, сайд, УИХ-ын гишүүн болохооороо л Монголыг, буухаараа АНУ-ыг сонгодог "моод" Монголын зарим улс төрчдийн дунд дэлгэрсэн. Сайханбилэг, Элбэгдорж, Занданшатар, С.Баяр гэсэн нэрсийг үргэлжлүүлж болох. Хоёр нутагтангууд улсаасаа баян болсон. Бүгдийг хувьчилж, худалдаж авсан. Тэдний хөрөнгийг дахин тоолж , хөрөнгийн ямар эх үүсвэрээр энэ бүхний эзэн болсныг нягтлан тогтооё. Сэлэнгэ аймгаас 5 удаа УИХ-д сонгогдсон С.Баярцогт Сэлэнгэ аймгийн үржил шимтэй газар нутгийн дийлэнхийг эзэмшдэг гэдгийг тоо хэмжээгээр нь ил болгоё. MSC группийн Спирт бал бурам компанид хувь эзэмшдэг гэсэн мэдүүлэг ч тухайн үед дэлгэрч байсан. Мөн АПУ компани, түүний мэдлийн компаниудад, тухайлбал НТВ телевизэд С.Баярцогт мөн хувь эзэмшдэг тухай мэдээлэл бий. Дээр нь MSC, АПУ зэрэг компаниар дамжин Energy recourse компанид ямар хувь хэмжээ эзэмшдэгийг тогтооё. Тэр Байгаль орчны сайд, сангийн сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга гээд төр засгийн өндөр албан тушаалаас сүүлийн 26 жил буугаагүй нэгэн. 2008 оны сонгуулийн дараа МАНАН-гийн, ерөнхий сайд С.Баярын кабинетийн сангийн сайдаар томилогдсон С.Баярцогт тэр цаг мөчид мөн л Рио Тинтог Монголд оруулах үүд хаалгыг дэлгэсэн. New York хотод Рио Тинтогийн зардлаар "зугаалж", Хөрөнгийн биржийн" хонхыг" дэлдэж, Монголын төр засаг Оюутолгойг Рио Тинто-д өгч буйг дэлхий дахинд зарлан баталгаажуулж явсан нэгэн. Эрдэнэтээс 4 дахин баян ордыг гаднынханд " сул" найр тавьсан. Ямар хэмжээний шан харамжаар эх орноо " худалдсаныг" хуулийнхан одоо л тогтоох цаг ирлээ. Тэрбээр Nomads Mongolia сүлжээ ресторанаа Есөнмөнхийн хамт эзэмдэг. Оюутолгой компанид үйлчилгээ үзүүлж Монголын олон компани орлого олж, ашиг хүртдэг гэдэг тоог улс төрчид үзүүлэх дуртай. Тэгвэл хоолны катеринг үйлчилгээнээс нь Баярцогт, түүний хамтарсан компани л гол ашгийг нь хүртдэг. Тэр мөн Крокусыг эзэмшдэг.

Тэр мөн... тэр мөн... Эзэмшдэг. Энэ ариун явдал уу? Улсаасаа баян С.Баярцогт хаана явна вэ?

Үргэлжлэл бий. 

 

 

 

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?