“ДЭЛХИЙН ОЙН” ӨДӨР БА “ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР ОЙ”

2018-03-21  

Дэлхийн ойн өдөр 3-р сарын 21-ний өдөр тохиодог. Дэлхийд дээр жилд сая сая мод, мод бэлтгэлийн явцад устдаг байна. Монгол орны хувьд улсын ойн сангийн нийт талбай 18.3 сая.га бөгөөд 1.4 тэрбум шоо метр модны нөөцтэй юм. Гэвч сvvлийн 30 гаруй жилийн хугацаанд 1.4 сая.га ой устсан байна. Ингээд ойн өдөртэй холбогдуулаад хүүхдүүдийн зурсан ойн сэдэвт зургийг хүргэж байна

13-р сургуулийн 8е ангийн сурагч Э.Саруулзаяа “Ирээдүйгээ бид өөрсдөө сонгоно”

Бидний хийсэн үйлдэл бүр ирээдүйг минь тодорхойлдог. Хэрэв бид өдөр тутамдаа ус, цахилгаанаа хэмнэж, хогоо хогийн саванд хийж, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж хэвшвэл бидний ирээдүй улам өнгөлөг, гэрэл гэгээтэй ногоон болно. Хүн бүр эх дэлхийгээ хайрлацгаая.

39-р сургуулийн 8а ангийн сурагч М.Баяржаргал “Хүн бүрт хүрэх аз жаргал” 

Би энэхүү зургандаа хогоо хогийн саванд хийх, мод тарих зэрэг байгальд эерэг зөв үйлдлийг хэвшүүлэхийг мөрөөдөж зөв үйлдлийн үр дүнд бий болсон ногоон ирээдүйгээ буулгасан. Миний алган дээр соёолж буй ногоон орчны үндэс болсон үр нь хүн бүрт хүрэх аз жаргал юм.

137-р сургуулийн 1в ангийн сургач М.Есүгэн “Миний эх орон Монголын сайхан орон”

Би энэ зуны амралтаараа Тэрхийн цагаан нууранд очиж амарсан юм. Нуурын дэргэд нар халуунаар шарж, зөөлөн салхи салхилж, бид усанд сэлж, мөөг түүж олон хөөрхөн амьтан харж үнэхээр сайхан байсан. Тэр нутгийн айлууд их сайхан зантай. Хүүхдүүд нь ч гэсэн бидэнтэй хамт тоглоод үнэхээр сайхан байсан. Энэ зурагт Тэрхийн цагаан нуурын сайхныг дүрслэхийг зорьсон.

47- р сургуулийн 2б ангийн сурагч Т.Нандинчимэг “Ойн гайхамшиг”

Монгол орны минь ой дандаа ногоон байж олон төрлийн амьтдаар дүүрэн байгаасай гэсэн утгыг харуулсан. Мөн ой мод амьтдаа хайрлан хамгаалцгаая гэсэн уриалгыг дэвшүүлсэн.

72-р сургуулийн 3е ангийн сурагч Б.Азхүү “Ойн гайхамшиг”

Манай жилийн 4 улирал ээлжилдэг үзэсгэлэнтэй орон. Би энэ зургаараа монгол орны 4 улирал хэрхэн өөрчлөгддөг болохыг харуулахыг зорьсон.

13-р сургуулийн 8е ангийн сурагч Э.Энхжин “Ногоон ирээдүй надаас эхтэй”

Хүн бүр байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулбал бид ногоон ирээдүйг бүтээж чадна.

“Эрдмийн хөтөч 58” цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч С.Үүрцайх “Ногоон ирээдүй надаас эхтэй”

Хүмүүс байгальтайгаа зүй бусаар харьцаж мод хугалж, түймэр тавьж ан амьтныг олноор устгаж байгаа нь надад таалагддаггүй. Иймд энэ зургаараа хүн бүр байгальтайгаа зөв харьцаж, хийж байгаа үйлдэл нь дандаа зөв байгаасай гэсэн санааг гаргасан.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9е ангийн сурагч М.Баасансүрэн “Хүн байгалийн хүйн холбоо”

Бид үзэсгэлэн гоо төгс төгөлдөр байгаль эх дэлхий, уул, ус, мөрөн, ой модоо хайрлан хамгаалсаар ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. Тийм учраас өнөөдрөөс эхлэн байгаль дэлхийгээ ээж аав шигээ, элбэрлэлт үр шигээ, хайрлан хамгаалцгаая.

Орчлон сургуулийн 5д ангийн сурагч Б.Анударь “Ойн гүн дэх бяцхан ертөнц”

Манай орон ой мод, ан амьтдаараа дэлхийд гайхагдсан улс гэж би боддог. Энэ зургаараа ой гүний, бидэнд харагддаггүй төсөөллийн ертөнцийг харуулахыг зорьсон. Ойн бяцхан амьтад эвтэй найрамдалтай, бие биенээ хайрласан тайван амгалан байгааг байгааг харуулсан. Ойн бяцхан эздийг тайван байлгахын тулд бид өөрсдөө байгалиа хамгаална.

93-р сургуулийн 9а ангийн сурагч З.Намуун “Ногоон ирээдүй надаас эхтэй”

Хүмүүн бид байгаль орчинтойгоо хүйн холбоотой байдаг. Техник технологи хөгжсөнөөр бидний сэтгэхүй ч бас өөрчлөгдөн хөгжиж байна. Энэ зурагт 2 хүүхэд мод тарьж байна. Модны хөрс нь шороо биш тархи юм. Хүн болгон тархиндаа байгаль орчноо хамгаалах, хайрлах сэтгэлгээг суулгах хэрэгтэй.

29-р сургуулийн 8д ангийн сурагч М.Уянга “Ойн гайхамшиг”

Монгол орны ой мод, байгалийн онгон төрхийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй байгааг харуулахыг зорилоо.

47-р сургуулийн 9а ангийн сурагч Т.Мөнхзул “Эх дэлхийгээ хайрлах миний хайр”

Бид монголын ирээдүй тийм учраас ирээдүйгээ бүтээхийн тулд сурагч бидний хийж чадах бүхнийг тусгахын зорилоо.

93-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Эгшиглэнзаяа “Арга билгийн шүтэлцээ” 

Анх дэлхий үүссэн цагаас ургамал амьтан тогтуун байсныг дороос эхэлж дүрсэллээ. Дараа нь хүн үүсч байгаль хүн хоёр арга билгийн шүтэлцээтэй амьдарч байлаа. Ухаант хүн хөгжлийнхөө явцад зөвхөн байгалийн баялгийг хэрэглэх зорилгоор байгалийг эвдэн сүйтгэж арга билгийн тэнцвэрт байдал алдагдлаа. Хүмүүн ба байгаль хоорондын зөв шүтэлцээ нь агуу бөгөөд чухал гэдгийг алтан наран, хүн, байгалийн арга билгээр дүрсэллээ.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?