ГЭРЭЛ ЗУРАГЧИН Х.СЭРГЭЛЭНБАТ “МИНИЙ ЭХ ОРОН” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ

2018-05-29  

Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл бүхий “Миний эх орон” үзэсгэлэн Булган, Орхон аймагт гарч иргэдийн нүд, сонорыг мялааж байна. Уг үзэсгэлэн нь гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын 10 жилийн хөдөлмөр зүтгэл ажээ.

Уг үзэсгэлэн нь дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлүүдийг дүрслэн харуулснаараа ард нийтэд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг бий болгож, байгалиа хамгаалахад уриалах зорилготой юм.

Тухайлбал, уг үзэсгэлэнд Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтны 5- ынх нь зургийг авч чадсан байна. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан байна.

Үзэсгэлэн гэрэл зураг, видео бичлэг, оюун ухаан хөгжүүлэх таавар бүхий тоглоом гэсэн гурван хэсгээс бүрдсэн байна.  

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат анхны үзэсгэлэнгээ  2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, Дөрвөн өнгө” зэрэг нийт долоон үзэсгэлэн гаргаж байжээ. Мөн тэрээр Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд дэлгэжээ.   

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?