СОНГОДОГ УРАН ЗУРАГ, АЯЛГУУ ЭГШИГ ЦАЦРУУЛСАН ѲРГѲѲ

2019-11-09  

Гавьяат багш Бадамдоржийн Батчулууны гэр галерей бол үнэндээ л сонгодог уран зургийн, аялгуу эгшгийн ѳргѳѳ билээ. Багшийнд зочилбол,  олон жилийн өмнөхѳѳс үзмэр нь баяжиж,  ѳргөжжээ.  Маш ховор уран зургууд  эхээрээ байгаа нь гайхалтай. Урлагийн Гавьяат зүтгэлтэн П.Цогзол, Б.Равсал гуай хоёрын гарын үсэгтэй уран зургууд. Равсал зураачийн 1981 онд зурсан Цэдэнбал дарга, Брежнев хоёрын хөрөг, зураач Цогзолын  2002 онд зурсан адуучин айл, зэлэн дээрх унага. Цаг улирах тусам энэ зургууд улам л үнэд орно. Цор ганц эх бүтээлийг нь Батчулуун багш эзэмшиж хадгалж байна. Оросын зураачийн зурсан байгаль нуурын зургандаа их хайртай нь мэдрэгдэж байлаа. Далайн мандлаар хээ татуулах зөөлөн давлагаа руу нь үсрээд орчих нь уу гэмээр л сэтгэл нь хөдлөн тайлбарлаж зогслоо. Багшийн галерейд саатан сэтгэл сэргэж, нүдээ баясгаад уран зураг ярьж оюуны цэнгэл эдэллээ. Батчулуун багш Орос ардын гармони хөгжим янзын гоё тоглоно. Энэ удаа ч , огтхон ч гуйлгалгүй  хөгжмөө шүүрч аван Манжуурын вальсыг  уянгалууллаа.  -Энэ баян хуур хѳгжимдѳѳ би амь шигээ хайртай.  Оросын Тула хотын гармон хөгжмийн үйлдвэрийнх. Хуучны бѳгѳѳд,  ховордсон хөгжим гэж багш тайлбарлалаа. Хѳгжим нь он удаан жилийн эдэлгээг дааж, товчлуур нь ч гэмтээгүй, ая  хѳг нь ч хэвээр байна. Уран зураг, хѳгжим гээд багшийнд маань урлаг соёлын ховор чухал эрдэнэ их байна аа. Галерейд урьж, Хишгээ ( миний хань) бид хоёрыг гарын  цайгаар дайлсан буурлууддаа талархлаа. Багшийнхаа, сонгодог уран зураг, аялгуу эгшиг цацруулсан өргөөнд зочлох бүртээн сэтгэл сэргэж,  урам орох юм.



 

Ѳ. РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?