Гэрэл зурагчин Сергэй Горшков 11 сарын турш нууц камер байршуулж байж фото зургийг авсан байна.
Энэ агшинг гэрэл зурагч буулгахын тулд зурагчин Сергэй Горшков нууц камер ашиглан 11 сарын хугацааг зарцуулсан байна. Түүний хүлээцтэй байдал, тэвчээр нь 2020 оны Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зураг болсон байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг Лондон хотын үндэсний түүхийн музейгээс шалгаруулсан байна.
Энэхүү гайхалтай гэрэл зураг нь 49,000 гэрэл зурагтай өрсөлдсөн бөгөөд “Өвөрмөц, маш ховор гүнзгий утга санааг агуулсан ой модон дундах гайхамшигт агшин” гэж тус гэрэл зургийн шүүгч нар тодорхойлсон байна.
Гэрэл зурагт буй амьтан нь АМУР БАР, өөрөөр СИБИРЫН БАР гэж нэрлэгддэг амьтан нь /Дэлхийн хамгийн урт бар/ Орос улсын зүүн хэсэг, БНХАУ-д цөөн байдаг бол Хойд Солонгост суурьшдаг амьтан юм. Сибирын бар нь мөн л ховор амьтны нэгд тооцогдож байгаа ба дэлхий даяар 500-600 толгой л үлдсэн юм байна.
Амур Барын амьдардаг бүс нь эрэгтэй бар 2000 км, эмэгтэй бар 450 км-н радиустай байдаг тул энэ агшинг буулгахад маш хэцүү юм.
Гэрэл зурагчин Гошков хэлэхдээ: Надад боломж олдоно гэдэгт итгэлтэй байсан. Ой модон дунд амьтны үнэр, ул мөрийг дагаж камераа нууж байршуулдаг байсан. Гэжээ.
Тэрээр 2019 оны 11 сард камераа гацуур модны урд байршуулсан бөгөөд 11 сард гэрэл зургийг дарж чадсан юм.