Энэ бол Монголчуудын бүтээсэн Мозо автомашин.
“Барс моторс” компани манай улсад анх удаа машин үйлдвэрлэж эхэллээ. Тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод машин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны машинаа үйлдвэрлэж байгаа аж. Нэрний утга санаа нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэй аж. Загварын хувьд анхны машин нь дунд оврын жийп байх бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй хамгийн гол нь үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлогтой. Харин үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарах талаар мэдээлсэн байна.
Уг хамтарсан үйлдвэрт жилдээ 25 мянган машиныг үйлдвэрлэх боломжтой юм байна. 2020 оноос 100 хувь цахилгаанаар ажилладаг машиныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэхээр болсон байна.
О.Гоо-Оюун