Хүчтэй, бяртай улсын гарьд Бат-Орших, улсын начин Даш, аймгийн хурц арслан Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг допинг илэрсэн гэх үндэслэлээр хоёр жил барилдах эрхийг нь хаслаа. Гэхдээ наадмын бус үеийн допинг гэж үзэн цолыг хураахгүй шийдвэрийг Бөхийн холбооны тэргүүлэгчид гаргасан. Бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлсэн.
Х.Баянмөнх аварга, - 80 гаруй бөхийн шээсийг допингийн шинжилгээнд аваад байна гэсэн. Энэ шинжилгээгээр шантаажлаад - Чи сайхан мэдээрэй. Намайг шүүмжлээд сайн яваарай. Допинг чамаас илрэх байх шүү" гэдгийг Р.Нямдорж сануулсан болов уу? гэж бид үзэж байна. Ийм л дарангуйлал явагдаж байна гэж байр сууриа илэрхийллээ. Эдгээр бөхчүүдээс аль аль нь цол ахих бөхчүүд. Даш бол заан байтугай цолонд хүрэх бяр тэнхээ, барилдааны арга ухаантай. Харин Бат-Орших гарьдын хувьд улсын наадамд түрүүлэх хэмжээний цар хүрээтэй бөх юм. Харамсалтай байна. Ийм бөхчүүд 2 жил завсарлана гэдэг шийдвэр бол, үндсэндээ бүх насаар нь барилдуулахгүй гэдэгтэй дүйх хэмжээний шийдвэр гэж бөхийн хорхойтнууд халаглаж байна.
Д.ЖАРГАЛ