УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйн улмаас эхлээгүй байна. Ээлжит бус чуулганаар цөмийн аюулгүй ажиллагааны тухай, ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэх асуудлуудыг хэлэлцэх учиртай.
Харин Төрийн ордны гадаа Цөмийн хаягдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн 10-аад Төрийн Бус Байгууллага УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежменттэй холбоотой Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох болсныг эсэргүүцэж жагсаад байна. Тэд зам дээр шар нунтаг цацаж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Яг одоогоор төрийн ордныг цагдаа нар хамгаалалтад авсан байдалтай байна.
А.САЯН