ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАНАА

2018-03-24  

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ил захидал илгээснийг бүрэн эхээр нь толилуулж байна.


Хүндэт сайд аа. Танд таны дуулаагүй байж мэдэх нэг бусармаг явдлын тухай дуулгах гэж энэхүү захидлыг илгээж байна. 
Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, у.з Ж.Ганболд шүүхэд хандан “Р.Нямдорж хууль бусаар Их Эе хуралдуулах гэж байна, зогсоож өг” гэж нэхэмжлэл гаргажээ. Юу нь хууль бус болох тухайд тэрээр “Их эеийг хуралдуулах тухай шийдвэр гаргасан Цэцдийн зөвлөлийн хурал нь 2011 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул одоо хуралдуулах гээд байгаа VIII их эе нь хууль бус” гэсэн байна. Ж.Ганболд шүүхэд нэхэмжлэл гарган хөөцөлдөж байж 2010 онд хуралдан ЦЗ-ийн хурлын шийдвэрийг 2011 онд хүчингүй болгосон нь үнэн юм. 

Харин энэ удаа хуралдуулах ээлжит 8-р их эеийн товыг Ж.Ганболдын хэлээд байгаа тэр Цэцдийн зөвлөлөөс биш, эдүгээ хүчин төгөлдөр байгаа 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас зарласан юм. Ийм болохоор одоо хуралдах 8-р Их эед ямар нэг хууль бус юм огт байхгүй. Үүнийг Ж.Ганболд маш тодорхой мэдэж байгаа мөртлөө Ж.Ганболд зориудаар худлаа баримтыг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гарган, шүүгчийг төөрөгдүүлж, 8-р их эеийг зогсоох санаархлаа хэрэгжүүлэх заль гаргаж байна. Өмнө нь Ж.Ганболд энэ гаршсан аргаараа 2006 онд хуралдах байсан V их эе, 2014 онд хуралдах VII их эеийг тасалдуулсан балагтай хүн. 

Х.Баянмөнх, Ж.Ганболд нар яагаад ээлжит Их эеийг хуралдуулахгүй байх сонирхолтой байдаг вэ гэвэл МҮБХ, МБӨ-г авах санаархлаа хууль ёсны хуралд өрсөлдөх замаар хэрэгжүүлж чадахгүй, тэднийг бөхийн хамт олон огт дэмжихгүй гэдгийг мэддэг тул хүчний арга хэрэглэхийг эрмэлздэг, тийм арга хэрэглэсээр ирснийг Монголын ард түмэн сайн мэднэ. Энэ удаа Ж.Ганболд бас тэр аргаа хэрэглэв. 

Ж.Ганболд 2018 оны 3-р сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн авангуут тэр дор нь захирамж гаргасан юм байна. Тийм захирамж гарсныг бид мэдээгүй байтал, мөн тэр дор нь ажил тарах үеэр буюу 2018 оны 3-р сарын 20-ны 1640 цагийн үед тэр захирамжийг нь шийдвэр гүйцэтгэгч барьчихсан манай байгууллага дээр надад өгөхөөр ирсэн юм байна. Би тэр үед нь байсангүй. Хууль хүчний байгууллага ингэж шуурхай хурдан ажилласан нь нэг талаар баярламаар, нөгөө талаар гайхмаар байв. 

Уг нь шүүгчийн захирамж шүүхээс гарсан бичиг баримтыг шуудангаар зохигчдод хүргүүлдэг эсвэл тэд заасан хугацаанд өөрсдөө очиж авдагсан. Гэтэл энэ удаа тэгсэнгүй, гайхмаар хурдан ажиллав. 

Бид МҮБХ-ны ээлжит 8-р их эеийг 3-р сарын 24-нд буюу 2 хоногийн дараа хуралдуулах бэлтгэл ажлыг хийж, асар их ачаалалтай байсан тул 10 хоногийн дотор багтаан тайлбар өгөх хугацааны боломжтой шүүгчийн захирамжийг 3-р сарын 30-наас өмнө буюу ирэх даваа гаригт авахаар төлөвлөж байсан юм. 

Гэтэл өчигдөр 3-р сарын 22-нд санаанд оромгүй явдал болгож, албан үүргийн хувьд Танд харъяалдаг ШШБГ-ын хэсэг нөхөд МБӨ-ний үзэгчид ордог хаалгыг лом, лантуу хэрэглэж, маш зэрлэгээр эвдэн МБӨ-нд дайрч орж, ажилчид ажилтнуудыг уйлуулж орилуулан миний өрөө рүү дайрахад нь манай ажилтнууд болон манай хүү нэр хүнд, эрүүл мэндээ золиослон байж тэднийг хориглон тогтоов. 

Танай Шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудын хэлснээр надад дээрх шүүгчийн захирамжийг гардуулах гэж бөхийн өргөөг эвдэн хэмхчиж байгаа юм байна. Захирамжийг ингэж гардуулдаг журмыг хэн, хэзээ тогтоосон бэ сайд аа? Тэр захирамжийг өчигдөрт багтаан надад гардуулаагүй бол би үй олноор алан хядах ажиллагаа явуулах байв уу? Эсвэл би олон гэмт хэрэгтнүүд цуглуулан хуралдуулж, нийгмийг түйвээх үйлдэл хийх байв уу? Үүнийг юу гэж ойлгох вэ сайд аа? 
Шүүгчийн гаргасан захирамжийн агуулга нь 2011 онд хүчингүй болсон ЦЗ-ийн хурлын шийдвэрээр ажиллагаа явуулж болохгүй гэсэнсанаагүй юм билээ. Бид 2011 онд хүчингүй болсон Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр биш 2002 онд байгуулсан одоо хүчин төгөлдөр байгаа Цэцдийн зөвлөлийн шийдвэрээр 8-р Их эеийг хуралдуулахаар товыг гаргасан болохыг дахин хэлье.

Ингэхээр Ж.Ганболд худлаа баримтаар шүүгчийг хуурахад нь шүүгч маш түргэн захирамж гарган, улмаар танай ажилтнууд дэндүү яарч, МБӨ рүү дайрч, эвдэж хэмхэлсэн нь хэр хууль ёсны, хэр ноён нуруутай үйлдэл вэ? Энэ үйлдэлд Монголын бөхчүүд бүхэлдээ туйлын гомдож, МБӨ-г эвдэж бусниулсанд сэжиглэж байна. 

Иймээс Эрхэм сайд таныг өчигдөрийнх шиг ёс бус, хууль бус, хүнлэг бус ажиллагаа Монгол улсад явагдаж байгаад эрх мэдэлтэй хүний хувьд дүгнэлт хийж, анхаарлаа хандуулан Монголын бөхчүүдийг дүрмийнхээ хүрээнд хуралдах боломжоор хангаж өгөхийг хүсье. 
Өчигдрийн танайхны явуулсан балмад ажиллагаанаас болж, миний даралт ихсэн, пульс нэмэгдэж тэдэнтэй чинь уулзаж чадсангүй. Уг нь би их эрүүл хүн. Гэвч 60 гарч яваа Та бид нар шиг хүмүүс санаанд оромгүй зэрлэг бүдүүлэг ажиллагаанд өртөхдөө залуу хүн шиг тэсч чадахгүй юм байна. Танайхан над дээр орж ирэн намайг нэмж дарамталсан бол би үхэж болох байлаа. 

Иймээс танай ажилтнуудаас амь насыг минь аварсан хүүдээ баярлаж байгаагаа идэр залуу наснаасаа бие биеийгээ мэдэх хүний хувьд нөхөр журмын ёсоор дуулгая. Монголын бөхчүүдэд тайван амгалан хуралдах боломж олгож өгнө үү.

 

 

Хүндэтгэсэн: ТЭРГҮҮН Р.НЯМДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Шүүхээс гарсан шийдвэрийг 2 Нямдорж мэддэг юм биш Р. Нямдорж тэргүүн эрүүл мэндээ бодоод ажилаа хэл амгүй өгчихөөч. Үр хүүхдээ ч олны өмнө үнэн дүр төрх аашийг нь харуулж байхаар шүүхийн шийдвэрийг нь авчихаж болохгүй байсан юм уу 2018-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?